Өнгөрсөн долоо хоногт БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Замын-Үүд боомтын "Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын зорчигчийн гарах чиглэлд гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн Т болон Б нар нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн, шалгаж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
хайран юмаа зүгээр тушаагаад мөнгөө авахгүй дээ хүний шунал гэж хэцүү юмаа