МҮЭХ цалингийн доод хэмжээг ₮880,000 болгох шаардлага тавилаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Монголын үйлвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр /2023.04.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хөдөлмөрийн хөлсийн нэмэгдүүлж, цалин тэтгэврийг нэмэхийг шаардан, суулт зарлаж байгаа талаараа мэдэгдлээ. 

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Одоо элдэв янзын үг хэрэггүй. Сайд нар ажлаа хий. Иргэдтэйгээ уулз. Сандал суудлын хэрүүлээ хойш нь тавьж, ажлаа хий. Үйлдвэр, аж ахуйн нэгж чинь хөгжиж чадахгүй байна. Хүний нөөцийн хомсдолд орж байна. Бидний зүгээс цалингийн зээлийн хүүгийн хувийг бууруулахыг шаардаж байна. Энэ хаврын тэмцлийн гол шаардлага энэ байх болно. Шат шатандаа ажлаа хийх хэрэгтэй байна. Хэнд хаяглаж шаардлага тавьсан тэр хүн нь хариу өгөөрэй. Асуудал хариуцсан хүмүүс нь тэр салбарт ажиллаж байгаа хүмүүстэйгээ очиж уулз, ажилла" гэв. 

Түүнчлэн "Хөдөлмөрийн сайд нь жил хүрэхгүйн хугацаанд гурав солигдлоо. Зарим ажил зогслоо, сайдын шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Цалин хөлсний асуудал хамгийн их тулгамдаж байна. Орлогын дэндүү их ялгаатай байдал их болсон байна. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж эхэллээ. Жагсаал, цуглаан, тэмцэл салахгүй. Гуравдугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шинэчлэх байсан, тэгсэнгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нэмэхдээ 880 мянган төгрөг болгож байж, 1.6 сая төгрөг болж байж наад нахынхаа хэрэгцээг хангахаар байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний гурван талт уулзалтыг нээлттэй хийх хэрэгтэй байна. Бид өнгөрсөн жил 880 мянга, 2024 онд нэг сая төгрөг болгох саналыг өгсөн" гэсэн байр суурь илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
puujgii(103.126.107.126) 2023 оны 04 сарын 05

zuv... 550.000 uilchlegch manaach nar avdag . nemeh hrgtei hiij bgaa ajlaas hamaarch huniig ingej gaduurhaj blhgvi\n

0  |  0
Зочин(223.62.212.248) 2023 оны 04 сарын 03

Байхгүй мөнгийг нэмвэл мөнгө цаас болно бүх нийтээрээ хохирно доо

0  |  1
7geh gard(139.5.216.222) 2023 оны 04 сарын 03

ajil hiisenee vneluulij tsalingaa abmaar bna. vilchilegch manaach jijvvr geed l tsalingiin dood hemjeegeer tsalinjij bgaa heden zuun myangan hvn bainaa. chi bitgii tenegteed bai zaa..

1  |  1
7(66.181.160.29) 2023 оны 04 сарын 05

Юу хиисэн гэж мөнгө нэхдэг новшнууд вэ

0  |  3
Top