Шүүгчээс татгалзсан Д.Мөнх-Эрдэнийг үргэлжлүүлэн "шүүнэ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Ерөнхий консул асан, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдааны үеэр яллагдагч Д.Мөнх-Эрдэнэ барьцаа мөнгө өгч, батлан даалтад гарахыг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй.

Тиймээс Д.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчөөрөө дамжуулж Ерөнхий шүүгчээсээ татгалзах хүсэлт тавиад байгаа юм. 

Уг асуудлыг хэр үндэслэлтэй эсэхийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн түр завсарлаад байна. Удахгүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Шүүх хуралдааныг 13:30 цагт үргэлжлүүлэхээр товлосон ч одоогоор эхлээгүй байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.212.116.186) 2023 оны 04 сарын 04

Монгол цустай иргэдийг харанхуй мунхаг дорой байлгах эрлийз хурлыз нарын ажиллагаа

2  |  1
Top