Олон улсын уралдаанд Э.Очирсайхан шагналт байрт шалгарчээ

2023 оны 04 сарын 04

Литва улсын Вильниус хотод 2023 оны гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд "Virgilius Noreika" нэрэмжит III олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд зохион байгуулагдcан.

Энэхүү уралдаанд Монгол Улсын баритон Эрдэнээгийн Очирсайхан шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэрээр финалын шатанд Литвийн үндэсний дуурийн театрын найрал хөгжимтэй Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн Кармен дуурийн Тореадорын дууг дуулсан байна.

Тус уралдаанд дэлхийн 43 орны 550 дуучин авьяас, ур чадвараа сорьжээ.

Тус уралдааны нэгдүгээр байрыг Армен улсын Арменийн баритон Гриша Мартиросян (Grisha Martirosyan) эзэлсэн байна.

Харин хоёрдугаар байрт Хорватын залуу сопрона Дария Аугустан (Darija Augustan) орсон бол гуравдугаар байрыг Бүгд найрамдах Солонгос улсын тенор Ким Жэй Сун (Jeasung Kim) эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top