Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

2023 оны 04 сарын 05

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2023.04.04/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Уг шүүх хуралдаанийг өчигдөр 20 цаг хүртэл үргэлжилж, өнөөдрийн 10 цаг хүртэл завсарлуулсан юм.

Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутгаад буй.

Тэрээр өчигдөр "Зүмбэрэл өмгөөлөгч төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Ганбаатар өмгөөлөгчөөс өнгөрсөн хуралдаан дээр татгалзсан. Хөх хотод консул хийж байсантай холбоотой хэрэг дээр өмгөөлөгчгүй болчихоод байна. Энэ нь санхүүгийн асуудалтай холбоотой учраас санхүүгийн мэргэжлийн туршлагатай хоёр өмгөөлөгч олох шаардлагатай байна. Цагдан хоригдож байгаа учраас өмгөөлөгч олох боломжгүй байгаа. Ар гэрээс ганц нэг өмгөөлөгч санал болгосонтой уулзахад боломж хангаагүй. Өмгөөлөгч авах боломжоор хангаж өгнө үү. Мөн би хэргийн материалтай танилцаагүй, хавтас хэрэгтэйгээ өмгөөлөгчтэй хамт танилцмаар байна” гэдгээ хэлж байв.

Түүнийг шүүх хуралд ажиглах хүсэлтээ өгсөн хэвлэлийн төлөөллийг ажиглагчаар оролцуулж байгаа юм. Шүүх хурал одоогоор эхлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top