Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг ГЭМ БУРУУТАЙ гэж үзлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Ерөнхий Консул асан, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /20230.4.06/ хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлын шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг улсад 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Тиймээс түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор боллоо. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.160.46) 2023 оны 04 сарын 06

ugaasaa buruutai bur mash nootoi

1  |  0
Top