Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноолоо

2023 оны 04 сарын 06

Хөх хотын ерөнхий консул асан, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /20230.4.06/ гурав дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлын шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай гэж үзлээ.

Тодруулбал, түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй  хорих ангид 3 жил 10 сар хорих, 2,7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд давж заалдах эрхийг нээлттэй үлдээжээ.

Харин Д.Мөнх-Эрдэнийн зүгээс давжзаалдахаа мэдэгдээд байна.

Түүнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутган шүүсэн юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.123.108) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхөр хууль бус зүйл хийснээ нуун далдлах гэж шударга тэмцэгчийн дүрд тоглож байж

1  |  0
ELBEGEEE(192.82.81.86) 2025 оны 03 сарын 13

TUR DAMPUURCH NIIGEM ZAVHRAHAAR SHIZOTOI NUHDUUD OLSHIRDOG YUMAAA..ZAILUULDAA HENRUU YAH GEJ DAIRCH YUU YARIJ BAIGAAGAA CH MEDEHEE BOLICHOOD BAISAN AMITAN SHUUDEE ENH TUNH L DUUSGAASAIDAA ZAILUUL

1  |  0
иргэн(59.153.114.64) 2025 оны 03 сарын 13

УДАХГУЙ ОХУ ЗАДАРЧ ОРОСЫН БОЛОН МАНАЙ ХЭДЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ОЧИХ ГАЗАРГҮЙ БОЛНО, ДЭЛХИЙ ДАЯР АРДЧИЛСАН ШУДАРГА НИЙГЭМ ТОГТОЖ , УЛС ГҮРНҮҮД БАРУУН ЕВРОП ЯПОН СОЛОНГОС ШИГ ХӨГЖИХ БОЛНО , ТӨРСӨН ЦАГААСАА ОХУ -н ҮЗЭЛ СУРТАЛААР , СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЗУРАГТ РАДИОГООР ТАРХИА УУГААЛГАСАН ХҮМҮҮС ЭРТХЭН ТАРХИ ТОЛГОЙГОО ЦЭВЭРЛЭЦГЭЭ

2  |  3
иргэн(59.153.114.64) 2025 оны 03 сарын 13

ОЛОН ЮМ ЯРИАД БАЙВАЛ МӨНХ ЭРДЭНЭ ШИГ БҮГДИЙГ ЧИНЬ ХОРИНО ШҮҮ , ГЭЖ БАЙГАА МУУ

4  |  1
Мөнх (202.55.188.116) 2025 оны 03 сарын 13

Яахнав хөөрхийг

2  |  1
7(66.181.160.12) 2025 оны 03 сарын 13

Зөв их дарвалзаад байсын

4  |  2
нарангэрэл(66.181.160.70) 2025 оны 03 сарын 13

дарга нар өөрсдийнхөө гар хөл луйварчин хулгайч нарынхаа нэгийг нь ч яллаагүй биздээ

3  |  2
зочин(66.181.160.70) 2025 оны 03 сарын 13

энэ арай хэтэрч байнаа

4  |  2
тонуулсан ттхк(66.181.190.198) 2025 оны 03 сарын 13

л.батэрдэнэ 21 жил шоронд суух болтугай

2  |  1
Зочин (202.126.90.148) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай шүүмжилж байж нийгэм засагдана их Харамсалтай байна

4  |  4
JSJ(66.181.161.216) 2025 оны 03 сарын 13

Мөнх-Эрдэнэ, Монголхүү, Тулга, Энгүүний сэтгүүлч зэрэг ял авсан болон авах гэж шүүгдэж байгаа Монгол улсын иргэд Гэм буруутай гэж байгаа боловч үнэдээ МАНдарга нар өөрсдийнх нь муу муухайг хэлсэн ярьсан илчилсэн хүн болгоны амыг барьж дахин өөрсдийнхөө бузар булайг дэлгүүлэхгүйн тулд айлгаж сүрдүүлэн диктатур тогтоох гэж санаархаж байгаа юм.

4  |  2
ард(150.129.143.115) 2025 оны 03 сарын 13

Энээ жижигхэн гарыг ингэж тасалж байгаа юм чинь том гарууд 20 дээш жил авах нь тодорхлй шүүх мандтугай

4  |  0
.(202.126.89.46) 2025 оны 03 сарын 13

Хуцдаг

3  |  3
Иргэн(139.5.217.36) 2025 оны 03 сарын 13

Хуультай улс шүү мэдтүгэй. Хулгайд их бага гэж байхгүй .Багтай хүмүүсийн багыг нь хуу тат...

8  |  1
Close menu