Орцны гадна тавьсан машиныг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай эрэгтэй Т, Н нар авто машин хулгайлсан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өнгөрсөн гуравдугаар дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж алдагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоон, хэргийг 16 настай эрэгтэй “Т” болон “Н” нар үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top