Т.Бадамжунайгаар улстөржиж, АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД олширлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Цагтаа Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинд улс эх орны эрх шиг биш улс төрийн ашиг хонжоо чухал бололтой. Ганц Х.Тэмүүжин ч биш АН-ын угшилтай хэн бүхэн Т.Бадамжунайгаар улс төр хийж, улс төрийн оноо авахаар санаархаж байгаа нь цахим орчинд тод харагдаж байна.

Тэд олон нийтийн сүлжээнд "Жунай гэдэг хүн намынхаа PR-ийг тултал нь хийлээ", "МАН-ынхан Т.Бадамжунайгаар шоудаж байна" зэрэг мессежийг зохион байгуулалттайгаар "шидэж" байна.

Энэ нь шууд утгаараа сөрөг хүчин болох АН-д улс төрийн том эрх ашиг байгааг илтгэж байгаа юм. Нам дотроо ч эв зүйгээ олж чадахгүй, өнөөг хэр нь намын дарга нь хэн, тамга тэмдэг нь хаана байгаагаа ч мэдэхгүй яваа АН-ынхан улс эх орны эрх ашгаас урьтаж улс төрийн ашиг хонжоог илүүд үзэж байгаа нь харамсалтай. 

Гэтэл нөгөө талд Монгол Улс анх удаа гадаадад баривчилгаа хийлээ. Энэ нь хүссэн ч, эс хүссэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гавьяа юм. Тэд намынхаа хамгийн том авлигачинг гаднын улсад орогнож байхад нь баривчилж, эх оронд нь авч ирлээ. Төрд шургалсан авлигачид, авлигын сүлжээтэй хийж байгаа эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл авлигын Загалмайлсан эцэг гэгддэг Т.Бадамжунайгаар үргэлжилж байна.

Цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа эх орноосоо зугтсан 90 гаруй хүнийг баривчилж, эх оронд нь авч ирнэ. Т.Бадамжунай гэдэг нэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нараар үргэлжилнэ гэсэн үг. Энд танай манай нам, чиний миний хүн гэхгүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгож хэлнэ билээ.

Харамсалтай нь, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын АН-ын гишүүд зориуд улстөржүүлж, зохион байгуулалттайгаар харлуулж сууна. Тэдэнд улс эх орны эрх ашиг хамаагүй, улс төрийн ашиг хонжоо л чухал аж. 

Сонирхуулахад, хууль хяналтын байгууллагаас авлигын "Загалмайлсан эцэг" гэгддэг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад байхад нь баривчилж, өнгөрсөн лхагва /2022.04.05/ гарагт Монгол Улсад авч ирсэн юм. Тэрбээр 2018 онд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахаасаа өмнө хил давсан байдаг. Өнөөдөр /2023.04.07/ шүүхээс түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргаад байна. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онон(86.49.230.3) 2023 оны 04 сарын 09

Хулгайчууд баривчилгааг зогсоох гэж монгол,гадаад янз бүрийг үг хэрэглэж байна дөө...

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 04 сарын 08

chinii hiij chadaaguig, bas chinii hiihiig hudeegui ajiliig Nyambaatar chadah chineegeeree bolomjoorok hiin bna.Olon yum hutsalgui naad AN shuu yumaa rseverlehee bod.har tamhichin ohintoi ger bulees gaduur hariltsaa uusgesen huuli zuin said uul n amia horlood uhsen baih yostoi.Yadaj avgai huuhdeesee icheed duugai suusan chin deergui yu?.Chi oyun erdeniin zasag, Nyambaatariig goochloh nuurgui psda shuu...!!!!

0  |  0
Zochinх(86.111.136.127) 2023 оны 04 сарын 08

Elbegdorjiin utsan kuukeldeigeer AN iin unen turh garch irj bn daa.Nuguu Zika battulga shar deeltei abgau nar alsaas haraad ineed ni hurch suugsdanud\n

1  |  0
Зочин(59.153.115.142) 2023 оны 04 сарын 08

Ээ ингээд лАН ын дарга нар нь л тэнэг тээд намынхаа нэрийг баастдаг даа

1  |  0
Зочин(104.59.127.168) 2023 оны 04 сарын 08

АН засагласан бол ийм үйл явц болохгүй байх байлаа. Тэдэнд авилгатай тэмцэх хүсэл , сонирхол ч байхгүй. Яаж тэмцэх арга ухаанаа ч олохгүй. Алан тушаал, сайдын суудлын хэрүүл тэмцэл хийж байгаад л унах байсан байх. Угаасаа засгийн эрхэнд гарахаараа тийм л байдаг ш дээ.

3  |  0
DR. ADITYA(197.211.63.73) 2023 оны 04 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.73) 2023 оны 04 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
АН(202.9.46.233) 2023 оны 04 сарын 08

Барьж хориогүй ээ, харин баригдаж, хоригдож, цаазлагдаж байсан хэлмэгдэгчдийгээ цагаатгаж, нөхөн олговор олгох хууль гаргаж ард түмнээсээ их хэлмэгдүүлэлт хийсэн тэр үеийн төрийн өмнөөс уучлал гуйсан тогтоол гаргаж байсан юмаа

0  |  1
Зочин(139.5.217.131) 2023 оны 04 сарын 08

АН засаг барьж байхдаа хэнийг барьж шалгаж байсан вэ

2  |  0
Зочин(223.62.212.192) 2023 оны 04 сарын 08

Авилгатай тэмцье гэхээр тэмцэхгүй гээд байгаа нь ямар учир байнаа Монголд бүхэл бүтэн ашиг сонирхлын зөрчилтэй нийгмийн давхраа бий болжээ

2  |  0
Буриад(66.181.161.177) 2023 оны 04 сарын 08

Тэмүжинг ямар улс төрч гэхэв дээ Боож үхэхэд бор шидмэс гэгчээр \nБохир улс төр хийхдээ гаршиж яваа хортой хүн могой л шүү дээ Чиний карьер дуусчихсан шүү дээ Чамаар авгай чинь л дутах биз

4  |  0
Үнэн(86.49.230.3) 2023 оны 04 сарын 08

Хууль зүйн сайд агсан барьсан нь буруу гээд байгаа юмаа даа...

1  |  0
Зочин(202.126.90.119) 2023 оны 04 сарын 08

Энэ нөхрийг дажгүй нөхөр гэж боддог байлаа. Олигтой нөхөр биш гэдгээ батлаад л явнадоо гэж

4  |  0
lol(66.181.160.46) 2023 оны 04 сарын 08

chamaar dutahgui temuujin gej hudlaa malaa

1  |  0
Зочин (122.201.22.172) 2023 оны 04 сарын 08

Сайн ах Тэнүүчин яаг гулгайж шиг болж ээ

2  |  0
Top