Ж.Золбаяр АМИА ХОРЛООГҮЙ, ар гэрт нь хүлээлгэж өгсөн гэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 08

Аялагч Амай буюу Ж.Золбаяр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэргээр шалгагдаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглэсэн байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 5-р хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлэн шалгаж байгаа юм. 

Тэгвэл цахим орчинд түүнийг амиа хорлосон гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд энэ мэдээллийг албаныхан үгүйсгэлээ. Ж.Золбаярыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн, хар тамхины хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг өгч байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mm(192.82.85.225) 2023 оны 04 сарын 25

Bie muutai huniig bs araichdee mongolchuudaa jhan uhaatai bgaacheee. Ene huniig medeh ?? Henii ch ywj uzegu gazraar ywj blog hiij zaluchuddaa ywsan uzseneee yridag bs hun shd odoo bie n uwduud gerte bgaa iim huniig zuger bailgaache araichde

12  |  3
Top