"Монголын балетын хөгжил" сангаас зохион байгуулсан Монголын балетын үндэсний V уралдаан дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзна амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Дархан-Уул, Эрдэнэт, Увс, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод аймгийн нийт 375 бүжигчин оролцсон юм.
Уралдааныг зохион байгуулахад Соёлын яам, Сонгодог урлагийг дэмжигч Khan Bank, Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театр, Балетын тэмцээн зохион байгуулах хороо, ТВ8 телевиз зэрэг байгууллагаад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллажээ.
Монголын балетын урлагийн хамгийн өргөн хүрээг хамардаг энэхүү уралдааны шилдгүүдийг танилцуулъя.
ГОЦЛОЛ ТӨРЛИЙН ШАГНАЛТНУУД
"Өсвөр 2" ангилал
- 1-р байр: Э.Хүслэн
- 2-р байр: Г.Мишээл, Б.Болорчулуун
- 3-р байр: Э.Эгшиглэн, Г.Дөлгөөнням
- Тусгай байр: И.Ундрам, З.Маралмаа, Б.Ананд, С.Нямбаяр
"Өсвөр 1" ангилал
- 1-р байр: Л.Энхжин, Ү.Анар
- 2-р байр: Г.София, Т.Мэргэнчулуу
- 3-р байр: Т.Есүй, Б.Мөрөн
- Тусгай байр: Д.Бөртжин, Г.Тэгшбаяр
"Бэлтгэл" ангилал
- 1-р байр: Х.Тэгшжаргал
- 2-р байр: М.Номин
- 3-р байр: М.Номулун, Г.Хулан
- Тусгай байр: Д.Саруул, С.Халиун, С.Оюухан, Э.Урантөгс
БАГИЙН ТӨРЛИЙН ШАГНАЛТНУУД
"Бага нас" ангилал
- 1-р байр: "Цөмөөхэй" (Монголын балетын үндэсний сургууль)
- 2-р байр: "Дорнын бүжиг" (Дорнын Dance клуб)
- 3-р байр: "Rose" (Candy баг - "Гладнес" бүжгийн клуб, Дархан-Уул)
"Амуры" (Монголын балетын үндэсний сургууль)
- Тусгай байр: Сильфида 5-р баг ("Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль)
"Гэрэлтэх бяцхан дагинас" ("Хатад" студи, Сэлэнгэ)
"Бэлтгэл" ангилал
- 1-р байр: "Сильфида" II баг ("Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль)
- 2-р байр: "Spring Breeze" (Монголын балетын үндэсний сургууль)
- 3-р байр: "Le Corsaire" (Viscaria баг, "Гладнес" бүжгийн клуб)
- Тусгай байр: "Аннен Полька" (Монголын балетын үндэсний сургууль)
"Пахита" - ("Классик" балет, төгөлдөр хуурын сургууль
"Өсвөр 1" ангилал
- 1-р байр: "Waltz of the hours" (Монголын балетын үндэсний сургууль)
- 2-р байр: "Сильфида" I баг, ("Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль)
- Тусгай байр: "Эрхэмсэг охид" (Эрдэнэтийн балетын холбоо)
- "Улаанбаатар балет" ХХК-ийн нэрэмжит шагнал: Э.Хүслэн
Сэтгэгдэл ( 0 )