Нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдаанд Монголыг төлөөлж оролцох бяцхан дуучдын нэр тодорчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XII уралдаан Москва хотноо ирэх сарын 15-23-ны хооронд зохион байгуулагдах аж.
Сонгон шалгаруулалтаар уг нэр хүндтэй наадамд оролцох бяцхан дуулаачид тодорч эхэлжээ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх МУСТА Л.Энхсайхан багштай “Авьяас билиг” драм, дууны төвийн суралцагч М.Есүй, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 4 “Д” ангийн сурагч С.Номин-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хөгжмийн багш, МУСТА С.Дэлгэрцэцэгийн удирддаг “Эгшиглэн” хамтлагийн дуучид болох 4”В” ангийн сурагч Н.Буянтогтох, Г.Ивээл, М.Алтанзул, Н.Нарангоо нар Москваг зорихоор болжээ.
И.Дунаевскийн нэрэмжит энэ жилийн уралдаанд ОХУ, БНХАУ, Израил, Беларус, Казахстан, Армен, Гүрж, Иран, Грек, Монгол зэрэг орны 1200 орчим дуулаач оролцох юм.
Сэтгэгдэл ( 4 )
Ямар гоё юм бэ мэдсэнгүй шүү
delhiin adag bolson orosod huuhdee yawuulahaa boliochee
Зээ дүүдээ Ивээлдээ болон нийт оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье.\n
garchig ntree bodoj l uguh heregtei shde ugasaa l mongol ulsiin irged bizde