Өнгөрсөн долоо хоногийн баасан /2023.04.7/ гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хэлсэн үгэндээ "Авлигачид биднийг өрөвдөөгүй, ирээдүйг хулгайлсан. Бид өрөвдөж болохгүй, уучилж болохгүй, ухарч болохгүй. Тэр Т.Бадамжунай яасан ч том бяртай юм. Яасан ч олон хүнээр нөлөөлүүлдэг юм. Улстөржиж болно, гэхдээ ийм зүйл дээр улстөржмөөргүй байна" хэмээн тодотгосон нь зүгээр ч нэг улстөрчийн үг, хийрхэл байсангүй.
МАН-ын дарга, Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Тэрбээр нам харгалзахгүй авлигачид, төрөөс хумсалсан хулгайч нартай тэмцэнэ, тэдэнтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.
Тэгвэл нөгөө талд манай хууль, хяналтын байгууллагынхан өдөр, шөнөгүй ажиллаж байна. Ялангуяа АТГ-ынхан. Өнөөдөр АТГ-ыг ямар бүтэц бүрэлдэхүүнтэй гэдгийг нь захын хүн мэднэ. Тус газрын мөрдөгчид хуруу дарам цөөн. Мөрдөн, шалгах ажил нь хэдэн зуу дахин их. Ачаалалтай ажиллана, дээр нь улс төрийн дарамт, сүрдүүлэгт автдаг гээд зовлон их. Гэвч өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа тэднийг энэ цаг үед улс төрийн гар хөл болсон мэтээр шүүмжилж, дэвслэх нь өрөөсгөл юм.
АТГ-ынхан авлига, албан тушаалын гэмт хэргээс гадна олны анхааралд байгаа олон яллагдагчтай Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Дээр нь, авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан, яллагдагчаар татагдаагүй байхдаа эх орноосоо зугтаж, хил давсан олон арван улстөрд нөлөө бүхий этгээдийг эх оронд нь авч ирэх ажлыг гүйцэтгэж байна.
Засгийн газраас тэднийг эх оронд нь авч ирж, гэм бурууг нь шүүхээр дэнслүүлэх үүднээс "Шувуу" ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд АТГ-ынхан авлигын Загалмайлсан эцэг гэгддэг Т.Бадамжунайг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь авч ирсэн билээ. Цаашлаад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 90 гаруй хүнийг авч ирэхээр ажиллаж, эхнээс нь ямар улсад орогнож байгаа зэргийг нь тогтоогоод эхэлчихсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Гэтэл Ерөнхй сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр авлигач, хулгайч нарыг эх оронд нь авч ирэх ажлыг сулруулах, олон нийтээр өрөвдүүлэх ажил өрнөөд эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй хууль, хяналтын байгууллагыг улстөрчдийн гар хөл мэтээр харлуулаад эхэлжээ. Үнэхээр авлигачид биднийг өрөвдөөгүй шиг, бид авлигачдыг өрөвдөх ёсгүй билээ. Үнэхээр л хуулийнхны хүчийг, Ерөнхий сайдыг шударга ёсны тэмцлийг сулруулах "Жунай ажиллагаа" эхлэх нь ч эхэлжээ.
Сэтгэгдэл ( 11 )
За тэгээл боргож боргож 40 саяар торгох их л сайндаа 10 жил хлрихоор шийтгээд 3 жилийн дараа настай юм гээд өршөөчихнө биз дээ. Газрын хулгайчуудын сэжүүрийг гаргаад авах юмсан. М.Энхболдыг нэгмөсөн болгож авах хэрэгтэй байна. Түүний газрын хулгайн арми дор хаяж 10 мянган хүнтэй. Хуйгаар нь илрүүлчихдэг бол Оюукад баярлахаас өөр яахав дээ.
Хамгийн гол нь бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Гэнэт баяжсан ах дүү хамаатан садан найз нөхөдийнх нь хөрөнгө орлогын мэдүүлгийг авч хэрхэн яаж олж авсныг нь шалгах хэрэгтэй.
Засгийн газар сайн байна.
АТГ маш сайн ажиллаж байна
Ерөгнхий сайд хууль зүйн сайдаа дэмжиж бна
Оюунэрдэнэ сайн байна. дэмжиж байна. одоо хоронгуудийг нь хураагаад бай.
Троллуудаас бусад бүх хүн дэмжиж байгаа. Троллууд өрөвдүүлэх хийж буй ажлыг харлуулах гээд зогсоо зайгүй ажиллаж байгаа шүү. Тууштай байгаарай Ерөнхий сайдаа. Ард нийтээрээ дэмжиж байгаа.
ЕСын эсрэг гонгинохоо больцгоо АТГханд итгэж бна Жунайг харж л байя Шоронд нь байлгах зөв Түүний талынханыг өөрөөр нь илчлүүлэх нь чухал даа Шүүхэд но бий
Маш сайн зоригтой тууштай бна шүү. МАНАН-эзэн Бадамжунайн дарга Ми. ЭНХБОЛДЫГ хэзээ......
Eрөнхий сөйдаа дэмжиж бнаа.битгий ухраарай.амжилт
Оюуг худлаа штээ хүмүүсээс оноо авах гэсэн аргаштээ