УИХ-ын дарга Г.Занданшатар Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх Их аварга (ёкозүна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.
22 жилийн цуцалтгүй хөдөлмөрийн үр шимээр эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулсан их аварга Какүрюү М.Ананд зодог тайлах ёслолоо ирэх зургаадугаар сарын 3-нд хийхээр болсон байна.
Тэрбээр “Үс авах ёслол”-ын урилгаа УИХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад гардуулсан байна.
Какүрюү М.Ананд 2021 оны хаврын тэмцээнээс хойш зодог тайлсан билээ. Тэрбээр "Мүцү" дэвжээг даргалж, хичээл зааж байгаа юм. Харин ирэх зургаадугаар сарын 3-нд зодог тайлах барилдаан хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )