Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2023.04.11) Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.
Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какүрюү М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ.
Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа. Их аварга энэхүү урилгыг мөн УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан юм.
"Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарын залгамж залуу аварга, сайхан залуучууд сумогийн дэвжээнд түрэн гарч ирж байна. Сүмогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг" гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр онцоллоо.
"Сүмо бөхийн аваргууд маань Монгол Улсаа дэлхийд таниулахад мөн эх орныхоо хөгжилд залуу үеэ манлайлан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа" гэдгээ мөн Ерөнхий сайд илэрхийлээд, түүнд амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 4 )
Mongol ulsiin tur Joponii yndesenii.Buhiin devjeend ochij buhiih uym gej yy.Arai ygyi biz dee.Hervee tegeh uym bol.Mongoliin ylsiin tusagaar togtonoliin 100 garan jiliin agui yalguusan yalalt muhuh bolno .Ergyy mapuud ochih baihaa.Tegvel alaltsana shyy.
Mongoliin turiin tergyyd ochij .M
ochij onigoo bolohovdee ym uzeegui hulgaichuud ochij medne erh bish toriin ondorloguud neg tamirchinii urilgaar ochij alav...
өмхий цагаач мин наад улсууд чин энл өчнөөн ажил төрөлтэй лалар заваан гахай мин наад чад хийгээрэй банди аа