Яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлож, хуралдаан болтол тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хэлмэгдүүлэлтээ зогсоо
Тагнуул хииж баримт мэдээ дамжуулсан нь нотлогдоод байхад зарим тэнэгүүд хэлмэгдүүллээ гэх юм үнэн харанхуй юмаа та
Сэтгэлийн дарамт хүчирхийлэлд мөхөсдөх үедээ Р.Чойном хамгийн хурц агуу шүлэгнүүдийг бичсэн байдаг.Ц.Хулан мөн адил бичиж таараа.Гадаад орны томчуулч мөн адил шорон орон дамжиж явахдаа Нобелийн шагнал авах бүтээлүүдээ туурвисан гэдэг.Ц.Хулангийн тагнуул хийх гэж юу байхавдээ.Нэг зохиомол хэрэг явчлаа Хэн нэгэн том/АН-н/даргад энгэрээ нээгээгүй л баларчихлаа.Өөр юуч биш Одоо нэг зүйл анги олох гээд шүүх их будилнадаа