“Шүүр” ажиллагаанд 3600 гаруй нэгжээс мэдээлэл ирэх ёстой

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

"Шүүр ажиллагаа"-г ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллаж байгаа бөгөөд энэ талаараа өчигдөр /2023.04.13/ мэдээлэл өглөө.


Тэрбээр "Шүүр ажиллагаа"-ны хүрээнд Монгол Улсын төрийн бүх түвшинд ажиллаж байгаа, тэр дотроо тодорхой хэмжээний хуулийн зөрчилтэй хэсгийг ажил албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргахаар зорин ажиллаж байна. Төр хуулиа бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой. Төрийн бүх шат хуулийг ягштал мөрддөг байх ёстой. Бид эхний ээлжид хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө. Хоёр дахь ээлжид иргэд, олон нийтээс, төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас мэдээлэл авсны үндсэн дээр Шүүр ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн хэсэгтэй хариуцлага тооцох ажлыг хийнэ.

Нөгөө талаар “Шүүр” ажиллагааны хүрээнд гарч байгаа шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх үйл явдлууд байгаа. Энэ үйл ажиллагаанд хууль бусаар өртсөн байгаа төрийн албан хаагчдын эрхийг сэргээх ажлыг давхар хийнэ. Монгол Улсын Төсвийн хууль 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан. Уг хуульд төсвөөс тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалт орсон. Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагчид тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс давхар цалинжиж байгаа. Төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгоод, дээрээс нь цалин аваад явж байна.

Дээрх төрийн албан хаагч хүмүүсийг өнөөдрийн байдлаар цалинжуулахад 7.5 тэрбум орчим төгрөг байна. Үүнийг бүтэн жилээр тооцвол нийт дүнгээрээ 30 тэрбум төгрөгийн цалин гарахаар байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн өнөөдрийн байдлаар зарсан, бүтэн жилээр тооцвол нэг тэрбум төгрөг.

Энэ байдлыг болиулж, төсвийг хэмнэх, нөгөө талаар залуучууд, мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах ажлын байр бий болгох боломж байна. Гаалийн ерөнхий газраас гэхэд өнөөдрийн байдлаар 150-160 орчим хүн чөлөөлөгдөх мэдэгдлээ авсан. Гэхдээ чөлөөлөгдөж байгаа хүн бүр хууль зөрчөөгүй гэдгийг зөвөөр ойлгоорой. Эдгээр хүн дотор Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөгүй 60 хүн байна. Хоёрдугаарт Засгийн газраас батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлсэн томилогдсон хүмүүс чөлөөлөгдөж байна. Гуравдугаарт авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байсан цөөн тооны хүмүүс томилогдсон байна. Эдгээрийг чөлөөлж байна. Мөн тэтгэврийн насанд хүрсэн, тэтгэврээ аваад, цалинжиж байгаа цөөн тооны хүмүүс давхар чөлөөлөгдөж байгаа” гэсэн. Мэдээллийнх нь дараа ЗГХЭГ-аас дараах асуултад хариулт авлаа.


-“Шүүр” ажиллагааны хүрээнд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-“Шүүр” ажиллагаатай холбоотойгоор нийт 3600 гаруй нэгжээс мэдээлэл нэгтгэгдэж ирэх ёстой. Одоогийн байдлаар 100 гаруй нэгжээс мэдээлэл нь ирсэн. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд анх удаагаа хийгдэж байгаа том ажил. Гэсэн хэдий боловч зарим нэгжийн дарга удирдлагууд энэхүү ажлыг бүрэн ойлгохгүй, хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал гаргаж байна. Тэгэхээр иргэдээсээ болон төрийн албаны ажилчдаасаа нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэхэд хангалтгүй ажиллаж байгаа дарга удирдлагуудад хариуцлага тооцно.

Энэ ажиллагаа өөрөө хоёр талтай гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ажлаасаа чөлөөлөгдсөн хүн бүр гэмт хэрэгт холбогдсон гэсэн үг биш. Чөлөөлөгдөж байгаа хүмүүс дотор төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөгүй, тусгай шалгалтаа өгөөгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй зэрэг шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа нь нэлээд бий. Үүний хажуугаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ч байгаа.

-Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн асуудал гарсан байна. Энэ нь түүнийг чөлөөлөх үндэслэл болох уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдээлсэн зүйл байсан. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгөө мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч, АТГ-аас шалгалт явуулсан. Үүнтэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ болон холбогдох намынх нь бүлгээс санал авахаар ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа. Бид аливаа асуудалд няхуур хандах хэрэгтэй. Нөгөө талаасаа Б.Ариун-Эрдэнэ Ардчилсан намын хаоьяалалтай цөөхөн Засаг дарга нарын нэг. Тиймээс бодит байдалд илүү нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөс нь ч гэсэн тайлбар авна. Шууд ажлаас чөлөөлнө гэж ярьсан зүйл байхгүй. 

-ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн асуудлыг хэрхэх вэ?

-ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улс төрийнхөө сонголтыг хийгээд улс төрийн ажил хийхээр болсон. Өнөөдрийн /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хүсэлтийг нь хангаж ажлаас нь чөлөөлсөн. Дараагийн Төрийн нарийн бичгийн дарга томилогдтол аль нэг газрынхаа даргаар үүргийг түр орлон гүйцэтгүүлэх чиглэлийг Х.Булгантуяа сайдад өгсөн. Ямар нэгэн байдлаар ажлын хийдэл гарахгүй.

-МАН 22 гишүүнээ намаас түдгэлзүүлэх тухай яриа гарсан?

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гишүүдтэй нэг бүрчлэн холбогдож тайлбар мэдээллийг авсан. Тэр дотроо зарим гишүүд нь намаасаа түдгэлзэх хүсэлтээ өгсөн байна лээ. Хүсэлтээ өгөөгүй байгаа гишүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцээд хэвлэлд бодитой мэдээллийг Хяналтын ерөнхий хороо өгнө. Намын дүрэмд өөрчлөлт оруулснаас хойш 22 гишүүнд хариуцлагын асуудал яригдаж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.55.188.40) 2023 оны 07 сарын 07

шүүр ажиллагаанд орсон хүмүүсийн нэрийг илтод байршуулаач ээ.энэ хүмүүс чинь нэр нь ирсэн мөртлөө одоо болтол ажлаа хиыгээд яваад бна.энэ ямар учир бна

0  |  0
Иргэн(192.82.77.228) 2023 оны 06 сарын 17

Шүүр ажилгаа үр дүнгүй байна. Хаана шүүрдээд байгаам бэ! Яамнуудаа шүүрдээд агентлаг гуу орно гэсэн яасан. Сүржин эхлээдэл цаашаа таг юмаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарыг шүүрдээчээ. Хууль бус томилгоо, авилгалчидаар дүүрсэн газар. Шалгаачээ АТГазар, ТАЗөвлөл.

0  |  0
иргэн(64.119.29.146) 2023 оны 05 сарын 17

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын байгууллага биш захирлын хувийн компани боллоо. Ажилчдыг шахаж тэтгэвэрт нь гаргачаад буцаагаад танил тал тэтгэвэрт гарсан нөхдүүдийг ажилд аваад байгаа байдлыг ойлгохгүй байна. Улсын Эрүүл мэндийн салбарыг тодорхойлж, чиглүүлдэг байгууллага гэж ойлгодог. Залгамж халаагаа бэлдэж, өсч дэвжих залуусаа ажиллуулахын оронд юунд хуулийг уландаа гишгэж чөлөөндөө суусан хүмүүсээр орон тоо бөглөнө вэ?\n

0  |  0
Huslen(66.181.160.67) 2023 оны 04 сарын 13

Aimag sumdiin turiin alba hurald hulhi diplom gerchilgeetei har myngan yumnuud bna uuniig hezee arilgah ve

0  |  0
Энэ(122.201.24.72) 2023 оны 05 сарын 17

Энэ нөхөр эхлээд өөрийнхөө хошного долоогчдыг шүүрд

1  |  0
Top