Даргын даллагагүй ХНХЯ хэзээ жинхэнэ ажлаа хийх вэ!

2023 оны 04 сарын 13

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэсэн үг бий. Гэтэл иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлж, хүний хөгжлийг хангах зорилготой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь суудлаа олохгүй будилсаар өдийг хүрлээ.

2022 оны наймдугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас А.Ариунзаяаг чөлөөлж, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилсноос хойш тус яам өнөөг хүртэл засан товхиносонгүй.

А.Ариунзаяагийн суудлыг Д.Сарангэрэл авсан ч “Улны айл” гэх бодлогогүй үгнээсээ болж ердөө 28 хоногийн дараа ажлаасаа огцорсон.

Ингээд тус яам улс орны оршин тогтнохын үндэс болсон ард иргэдийн нийгмийн баталгаанд анхаарах нь байтугай дотроо учраа олохгүй бужигнасаар. Ийнхүү сар орчим “толгойгүй” явж, эцэст нь Засгийн тэргүүн дараагийн сайдаар Т.Аюурсайханыг томилсон юм. Гэвч мордохын хазгай болсон мөнөөх яамны сайд нь “Нүүрсний хэрэг” гэгчид яллагдагчаар татагдан, таван сар орчим ажилласан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хэд хоногийн өмнөөс Боомтын сайдаар ажиллаад удаагүй байсан Х.Булгантуяа тэргүүлэн ажиллаж байна. Түүнийг ажлаа аваад арав ч хоноогүй байхад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, гарч одов.

Уг нь Төрийн нарийн бичгийн дарга гэдэг яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих, салбарын бодлого зохицуулалт, хэрэгжилтийг хянах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах зэргээр салбарынхаа гал тогоог барих чухал үүрэгтэй хүн.

Гэтэл мөнөөх л иргэдэд хамгийн ойр үйлчлэх ёстой яамныхан мөнгөн аяга, хадагны хооронд эргэлдэх ахуйд “ээжгүй” айл шиг зэвхийрч, шийдэх ёстой асуудал нь ар араасаа нэмэгдсээр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэзээ тогтвортой ажиллаж, жинхэнэ хариуцсан ажлаа хийх вэ? Дахиад л сайд, дарга нар нь солигдож, "насгүй" сайд томилсоор байх уу!

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zechin(66.181.185.54) 2023 оны 04 сарын 13

hamag daatagl bank shiner nelte hine

0  |  0
zechin(66.181.185.54) 2023 оны 04 сарын 13

hamag daatagl bank shiner nelte hine

0  |  0
zuchin(66.181.185.54) 2023 оны 04 сарын 13

hanadu bank imerhu galzuu medrel soliotoi humus yu geel mongo daatgal hihin .

0  |  0
zichin(66.181.185.54) 2023 оны 04 сарын 13

humuuse chi eruul baiagmu. haradah daa imerh galzuu uhan medrel abagi huuhen yalatn abndi yuag hiegl hana abnk darag bolhin bee.

0  |  0
zochin(66.181.185.54) 2023 оны 04 сарын 13

uslere galzuu yaj bank darag hinee imerhu galzluu huuhe yuga hiegl yamni said hinee

0  |  0
zochin(49.96.244.167) 2023 оны 04 сарын 13

neg l tahij murgusun uls ardtumend hiij bga ajil n hargadahgui yum

0  |  0
Равдан(202.9.46.151) 2023 оны 04 сарын 13

Бумба тахиулвал яасан юм бэ

0  |  0
Top