Засгийн газрын өчигдрийн /2023.04.12/ хуралдаанаар Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Тэрээр 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Түүнийг ийнхүү ажлаа өгөх болсон шалтгааныг зарим эх сурвалж ирэх 2024 оны УИХ-ын сонгуультай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг “унагаж” оронд нь төрийн албанд олон жил тогтвортой ажилласан Г.Өнөрбаярыг аваачих улстөрийн тохироо хийсэн гэх. Энэ нь түүнийг төрөлх нутаг Завхан аймгаас нь УИХ-д сойж буйн эхлэл бололтой.
Сэтгэгдэл ( 0 )