ЭТТ: Ногдол ашиг тараах уу, нүүрс угаах үйлдвэртэй болох уу гэдгээ шийднэ

2023 оны 04 сарын 14

“Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараах, тараахгүй тухай сэдэв олны анхаарлын төвд байдаг. Учир нь Монгол Улсын нийт иргэдийн 2.5 сая нь тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчид. Нийт дүнгээрээ компанийн хувьцааны 18.44 хувь нь иргэдэд ногдож буй юм. Өнгөрсөн оны сүүлээр нүүрсний хулгайн сэдэв нийгмийг бүчихтэй зэрэгцэн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах тухай шаардлагыг жагсагчид тавьж байсан. Асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг олгох тухай поп  хуулийн төсөл ч санаачлаад амжсан.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ногдол ашигтай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Түүний хэлж буйгаар, 2022 онд компани 1.3 их наядын ашигтай ажилласан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн,  хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд  өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байгаа аж.  Гэхдээ нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулж,  орлогоо нэмэгдүүлэх нь чухал байгаа. Ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барих уу гэдэг асуудлыг энэ сарын 28-ны өдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх гэж байна.

Энэ долоо хоногт УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны /2023.04.11/ хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат танилцуулсан. Энэ үеэр 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах талаар гишүүд асууж байсан. Ж. Ганбат, 1072 хувьцааны ногдол ашиг болгож, 2019 онд 96 мянган төгрөг, дараа нь цар тахлын  үе буюу 2020-2021 ондуудад  мөн ногдол ашиг  олгосон. Компанийн үр ашгийг нэмэгдүүлж, менежмэнтийг сайжруулснаар ногдол ашиг олгох боломжтой. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулсны дараа ашиг нэмэгдэж, нүүрсний экспортод том ахиц гарна.  Мөн нүүрсийг зөвхөн сорчилж бус эрчим хүчний нүүрс, хагас коксжсон нүүрсээ борлуулах гэх мэт менежмэнтийг хэрэгжүүлснээр  компанийн  үр ашгийг  нэмэгдүүлэх боломжтой “ гэсэн юм.

Тэгэхээр Бүрэн эрхт төлөөлөгчийн байн байн давтаж хэлээд буй нүүрс угаах үйлдвэрийг барьж дуусгаж, үр ашгаа тогтвортой өсгөх тал дээр анхаарах уу, иргэдэд хувьцааных нь ногдол ашгийг олгох уу гэдэг асуудлыг энэ сард багтаад шийдэх нь ээ.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно гэж Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар  сард мэдэгдсэн.

Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад буй юм.

Компанийн тодорхой хэсгийг нээлттэй арилжаалж, эргэлтэд оруулснаар үхмэл 1072 хувьцаа эдийн засгийн утгаараа амь орох тухай яригдсаар олон он улирсан. Хэрэгжээгүйн учир шалтгаан, үндэслэлүүдийг эргээд харахад, эдийн засгийн бус улс төрийн учир шалтгаанууд жин дарна.

1072 хувьцааны үүх түүх IPO-той холбоотой асуудлаас цухас дурдахад, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн газрын 216 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг  эзэмшүүлсэн.  2011-2012 онд насны хишиг хувь хүртсэн, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд суутгуулсан иргэд хувьцаагүй,   2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьцааны тоо өөр өөр байгаа. Ерөнхийдөө  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа  1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрт хамаатай.

 IPO гацсан шалтгааныг 2013 оны эхээр Уул уурхайн яамны зүгээс тайлбарлахдаа,  нүүрсний үнэ унасантай шууд холбоотой гэж байв.

Шинэчлэлийн Засгийн газраас Таван толгойн IPO-г  түр хойшлуулж, нүүрсний үнэ сэргэх хүртэлх хугацаанд төмөр замаа тавих шийдвэрийг гаргасан бөгөөд төмөр замаа тавьчихвал манай ашигт малтмал хэд хэдэн худалдан авагчтай болж, нүүрсээ дэлхийн зах зээлд ойрхон борлуулах боломж бүрдэж, Эрдэнэс Тавантолгой компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэсэн байр суурьтай байр суурь илэрхийлж байлаа.  Түүнчлэн нүүрсний үнэ өсөж эхлэх үед "Эрдэнэс Тавантолгой" компанийн  IPO хийх нь илүү ашигтай тусна. Харин IPO хийхийн өмнө иргэд эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаагаа зарснаар илүү их орлого олох боломж бүрдэнэ гэх зүйл ч яригдаж байв.

Мөн  1072 хувьцааг  1 сая төгрөгөөр Засгийн газартаа худалдах тухай  өмнөх засгийн шийдвэрийг шинэчлэлийн гэх засаг нь үгүйсгэж, боловсон дээрэм гэж байсан билээ. Ерөнхийдөө  "Эрдэнэс Тавантолгой"-н IPO гэх сэдэв өнгөрсөн жилүүдэд улс төрийн агуулгатайгаар үе үе яригддаг байсан юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.245) 2023 оны 04 сарын 18

Орхигдсон жилүүдийн мөнгөө ч авъя. Эд хулхидаж ханахгүй ш дээ

1  |  0
Зочин(66.181.161.245) 2023 оны 04 сарын 17

Хулгайлсан мөнгөөрөө барь . Бид мөнгөө авъя.\n\n

0  |  0
Zochin(150.129.140.121) 2023 оны 04 сарын 17

Margaashiin uuhnuus unuudriin bulchirhai gedegdee! Ed nart moligoduulj hanasan bizdee manaihaan!

0  |  0
Ард(66.181.178.86) 2023 оны 04 сарын 16

Ногдол ашигаа ч өгнө үйлдвэрээ ч барина тийм л байх ёстой юм чинь хулгайг луйварчдаа ч сайн шалгуулж алдсан мөнгө хөрөнгөө ч олж авах ёстой ингэж байж улс орон маань хөгжих ёстой түүнээс биш нэг юм хийх гэж түмэн зовлон тоочоод олсон хэдэн төгрөгөө хулгайчуудтай хуйвалдаж идээд нэг ажлыг нөгөөгөөр нь үгүйсгээд байж болохгүй шүү үүнийг шуналдаа автсан улс төрийн нүүрсний наймаачдад яс маханд нь ортол ойлгуулах хэрэгтэй тэдэнтэй нийтээрээ тэмцэнэ...

0  |  0
2(192.82.87.154) 2023 оны 04 сарын 15

Мөнгөө авья.Хулгай хийдэг мөнгөөрөө үйлдвэрээ барь.

0  |  0
Монгол ирээдүй (66.181.184.240) 2023 оны 04 сарын 14

Үйлдвэрээ барьж олон хүнийг ажилтай орлоготой болго! Жил болгон улсын төсөвт их мөнгөний ашиг орлого оруулах үйлдвэр барь!

1  |  0
Монгол(66.181.184.240) 2023 оны 04 сарын 14

Үйлдвэрээ барь

1  |  0
зочин(203.23.49.170) 2023 оны 04 сарын 14

мөнгөө авьяа

0  |  1
Болор(124.158.67.203) 2023 оны 04 сарын 14

100 мянган төгрөг авсан хүний амьдрал эрс сайжрах уу хэр их мөнгө вэ гэж бодохоор 3 шил архины үнэ арай хүрэхгүй мөнгө байнаа Иймд угаах үйлдвэрээ барьсан нь дээргэж хувьцаатнууд хэлэх байлгүйдээ

1  |  0
Болор(124.158.67.203) 2023 оны 04 сарын 17

100 мянган төгрөг авсан хүний амьдрал эрс сайжрах уу хэр их мөнгө вэ гэж бодохоор 3 шил архины үнэ арай хүрэхгүй мөнгө байнаа Иймд угаах үйлдвэрээ барьсан нь дээргэж хувьцаатнууд хэлэх байлгүйдээ

1  |  1
иргэн(192.82.77.222) 2023 оны 04 сарын 14

хувьцааны мөнгийг өөр зүйлд зарцуулах эрх хэнд ч байхгүй. урд онуудын хувьцааны мөнгийг мөн олгох ёстой.

0  |  1
oogii(202.9.46.130) 2023 оны 04 сарын 14

100 000 aa avya.

0  |  1
Top