Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.17/ "Улаанбаатар" чуулгын байранд болж байна.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа бөгөөд хуралд яллагдагчаар татагдсан 80 хүний 79 нь ирээд байгаа бол дөрвөн хуулийн этгээдийн гурвынх нь төлөөлөл иржээ.
Хуралдааны ирц болон гэрч нарыг ирээгүйтэй холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах, зарим хэргийг тусгаарлах зэрэг санал гаргалаа.
Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад хурлыг 13.30 цаг хүртэл хойшлууллаа.
Одоогоор хуралд прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч ирээд байгаа бөгөөд шүүгдэгч Б.Будхүү, "Ган хүдэр орд" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нар хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас Цагдаагийн байгууллагад хандаж, хоёр шүүгдэгчийг албадан авчрахаар болоод байна.
Сэтгэгдэл ( 4 )
xamgiin gol avsan mongiig l erguulj toluulex
монголын шүүхийг үл тоож болдог юм байхдаа. Монголын төрөөс өөрсдийгөө дээгүүр тавьдаг ямар их бүдүүн зүрх вэ. Дүүрцэн хулгайч өөрсөдтэй нь тоглож байна гэж бодож байгаа бололтой.
Новшнуудыг хорьж байгаад шүүх хэрэгтэй. Ямар нэг аргаар хуралд саад болж хойшлуулж цаг авна шүү. Зарим нэг зээлдэгч нар зээлээрээ үнэт эдлэлийн дэлгүүр нээчихээд том том нулимс дусааж байсан даа.
цагдан хорьж байгаад шийдэхгүй бол энэ жил шийдэхгүй дээ