Булган аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Сайхан сумын Шуурхай штабын явуулын байр болон үхсэн малын сэг зэм устгах цэг дээрх үйл ажиллагаатай танилцлаа.
Сумын ЗДТГ-аас малын өвчлөл энэ хавар харьцангуй ихэссэн тул малын хөлийн татварын орлогоороо энэхүү ариутгалын автомашиныг авч, ашиглаж эхэлсэн байна.
Энэ хаврын байдлаар бог малын мялзан өвчний тохиолдол зарим сумдад бүртгэгдэж, өвчилсөн мал устгалын ажлыг шат дараатай зохион байгуулж, өвчлөл гарсан сумдад хяналтын постууд ажиллаж байгаа.
Булган аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнээр ахлуулсан удирдлагууд Сайхан сумын мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын явцтай биечлэн танилцаж, сум орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )