АТГ-аас өчигдөр /2023.04.17/ Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн талаарх мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл тус газраас Л.Наранбаатарын Хөтөл дэх албан өрөө болон гэрт нь хоёр дахь өдрөө нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Дээрх үйл явдалтай холбогдуулан Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "АТГ-аас миний ажлын өрөө болон амьдардаг байранд шалгалт хийж байгаа нь үнэн. Миний зүгээс хууль ёсыг хүндэтгэн АТГ-ын шалгалтын ажлыг дэмжин ажиллаж, шаардлагатай мэдээллийг гарган өгсөн. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Миний зүгээс энэ шалгалтыг явуулж байгаад харин ч дэмжиж байна. Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч болгон гүтгэсэн. Одоо харин авлигачин болгохоор улайрч байна. Надад хийсэн буруу зүйл байхгүй учраас санаа зовох зүйлгүй байна" гэх тайлбарыг өчигдөр өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шудрага байж болохгүй, шууд ял тулгана!?
Төрийн аудит тийм их зөрчил илрүүлсэн байхад атг шалгах нь зөв шүүдээ