Улсын драмын эрдмийн театрын тайзнаа "Тоглоомчид" жүжиг хоёрхон өдрийн дараа тоглогдох гэж байна. Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн "Тоглоомчид" хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншарав найруулгаар ирэх пүрэв /2023.04.20/ үзэгчдийн хүртээл болно.
Энэхүү жүжгийн Ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ ажиллаж байгаа бол Уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /МУАБ, УГЗ/ ажиллаж байна.
Түүнчлэн Ерөнхий зураачаар Л.Сүхбаатар, Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир /СТА/, Гэрлийн найруулагчаар Я.Батсайхан /СТА/, Зөвлөх зураачаар С.Ариунболд /СТА/, Туслах найруулагчаар Б.Сандуйжав /СТА/, Жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг /СТА/, Дууны найруулагчаар Т.Майдаржав, Гүйцэтгэх продюсерээр С.Энхболд /СТА/ нар ажиллаж байна.
Харин дүрүүдэд Ихарев-Б.Шинэбаяр /СТА/, Утешительный-Н.Ялалт /СТА/, Кругель-О.Гэрэлсүх /СТА/, Швохнев-О.Майдарравжаа, Замухрышкин-Д.Мөнх-Од /СТА/, Глов аав-Г.Мөнхжаргал /СТА/, Глов хүү-Ц.Жаргалсайхан, Алексей-Ц.Рагчаа, Гаврюша- Б.Ганзориг, Аделаида Ивановна-И.Дашнамжил нар тоглож байгаа бол олны хэсэгт: СИТИ их сургуулийн оюутнууд тоглоно.
Тоглолтын тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/1580/
Сэтгэгдэл ( 1 )
баатар зайгаа тавьж өгөө юу тэр одоо болимоор юм даа