Таеквондогийн оюутны АШТ-ий аваргууд тодорлоо

2023 оны 04 сарын 18

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах таеквондогийн тэмцээний аваргууд тодорлоо.

Тэмцээн 2023 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдөр ХААИС-ийн спорт зааланд болж 11 их дээд сургуулийн 80 гаруй оюутан тамирчин, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагч оролцлоо.

Тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр таван жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос 4 алт медаль хүртэж тэргүүн байрт Үндэсний биеийн тамирын дээд сургууль, 2 алт хүртэж дэд байрт Монгол Улсын Их сургууль, 2 алт хүртэж гуравдугаар байрт Монгол Улсын боловсролын их сургийн баг тамирчид оров.

Тэмцээний Шилдэг эмэгтэй тамирчнаар МУБИС-ийн тамирчин Л.Бадам, Шилдэг эрэгтэй тамирчнаар МУИС-ийн тамирчин Г.Энхбаяр, Шилдэг шүүгчээр Монгол Улсын шүүгч Ж.Хуншагай нар шалгарлаа.

Эмэгтэй
 
-46 кг
Алт - Л.Бадам (МУБИС)
Мөнгө - Э.Номин-эрдэнэ (ХААИС)
Хүрэл – А.Ачбилэг (МУИС)
Хүрэл – П.Одончимэг (ИЗОУИС)
 
-49 кг
Алт – А.Азжаргал (ИЗОУИС)
Мөнгө – Ж.Энхгэрэл (МУИС)
Хүрэл – А.Нинжбадам (ИЗОУИС)
 
-57 кг
Алт – Б.Намуун (МУИС)
Мөнгө - Д.Номин-эрдэнэ (ХААИС)
Хүрэл – Д.Халиун (ИЗОУИС)
Хүрэл – Б.Уранчимэг (ИЗОУИС)
 
-67 кг
Алт – Д.Бямбажаргал (ҮБТДС)
Мөнгө - Ичинхорлоо (МУБИС)
Хүрэл – Б.Сүрэн (Мон-Алтиус ДС)
Хүрэл – Б.Анхбаяр (ИЗОУИС)
 
+67 кг
Алт – Сайнзаяа (МУБИС)
Мөнгө – М.Хонгорзул (АШУҮИС)
Хүрэл – С.Янжинлхам (МҮИС)
Хүрэл – М.Чанцал-цолмон (ИЗОУИС)
 
Эрэгтэй
 
-54 кг
Алт – М.Өсөхбаяр (ХААИС)
Мөнгө – Х.Ялалт (Мон-Алтиус ДС)
Хүрэл – Ч.Хүрэлбаатар (ИЗОУИС)
Хүрэл – М.Баяржавхлан (ХААИС)
 
-58 кг
Алт – С.Ган-эрдэнэ (ҮБТДС)
Мөнгө – Ө.Өлзий-орших (ИЗОУИС)
Хүрэл – Э.Ганзориг (ИЗОУИС)
Хүрэл – Б.Мөнхгал (ХААИС)
 
-68 кг
Алт – Д.Чинзориг (ҮБТДС)
Мөнгө – Н.Энхбаяр (СЭЗИС)
Хүрэл – Н.Мөнхбаяр (ХААИС)
Хүрэл – Э.Эрдэнэ-очир (МУБИС)
 
-80 кг
Алт – Г.Энхбаяр (МУИС)
Мөнгө – Т.Одбаяр (Мон-Алтиус ДС)
Хүрэл – Н.Батхишиг (ИЗОУИС)
Хүрэл – А.Азбаяр (ХААИС)
 
+80 кг
Алт – Б.Гантулга (ҮБТДС)
Мөнгө – А.Билгүүн (Этүгэн ИС)
Хүрэл – Э.Ганзориг (МУИС)
Хүрэл – Б.Очирбат (ИЗОУИС)
Монголын Оюутны Спортын Холбоо
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top