Эрлийз адууг Монгол адуутай хамт уралдуулахгүй гэсэндээ Шадар сайд тусад нь уралдуулах шийдвэр гаргасан цаг саяхан. Шадар сайд морьдыг ялгахдаа сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгосон ч одоо энэ шийдвэртээ бага зэрэг харамсаж бас эргэлзэж байна. Харахаас Монгол үрээ гэдэг нь тодорхой байсан түүний хурдан хүлэг наадмын өмнөх сунгаануудад өнгөтэй байсан бөгөөд сэрвээ өндөртэйгөөсөө болж монгол морины наадмаас хасагдсан байна. Хайртай үрээг нь хурдан морины комисс өөрийнх нь шийдвэрээр хассаныг уралдааны дараа дуулсан Шадар сайд уйлах шахаж, аргагүйн эрхэнд шандаст хүлгээ эрлийз морьдтой уралдуулсан. Монгол морьдтой уралдсан бол айрагдах нь тодорхой байсан үрээ эрлийз морины уралдаанд айрагдаж чадаагүй. Харамсах уйлах зэрэгцсэн тэрээр шийдвэрээ дараа жилийн наадмаас өмнө хэрхэн аргалахаа бодсоор толгой нь гашилж байгаа сурагтай.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )