Бутаны Цог жавхлант Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023 оны 04 сарын 18

Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Элчин сайд Д.Ганбол дыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 19

монгол үнэдэсний хувцсаа өмсөхгүй яасан мангуу вэ чи

0  |  0
Top