Ж.Мөнхбат гурав хоногийн өмнө ирж, АТГ-т мэдүүлэг өгчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

АТГ-аас Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Гэвч тэрбээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавч хийж Монгол Улсын хилийг орхин гарсан байдаг. Ингэхдээ БНСУ-д ээжийгээ эмчлүүлэхээр явсан гэдгээ мэдэгдсэн. Түүнийг эх орондоо байхгүй байхад нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо иржээ. Тэрбээр өнөөдөр /2023.04.19/ АТГ-т байцаалт тайлбар өгсөн байна.

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улс төр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" гэжээ. 

Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүний талаар  "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Ж.Мөнхбат Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр гурав хоногийн өмнө эх орондоо ирсэн. Ээжийгээ гадаадад эмчлүүлнэ гэдгээ мөрдөх байгууллагадаа хэлээд явсан. Тэр хүрээндээ буцаж ирээд, хэргээ шалгуулж байгаа. "Шувуу" ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-ын Дэд даргаар өгүүлнэ" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн үнэн үнэн(139.5.216.117) 2023 оны 04 сарын 19

Зүгээр хэвтээгүй асуудлуудаа зохицуулж ирээ биздэ хэнд ч ойлгомжтой бна.Манай хуулийнхан 2 нүүртэй ажлаад бх шиг.Ээжийгээ Солонгост эмчлүүлж сахиа барина гэсэн Сингапурт л тоглож явсан бна лээ ш дээ.Одоо энэ хүн буруудах зүйл олдохгүй болоод л хаагдах биздэ.

0  |  0
MGL(192.82.86.149) 2023 оны 04 сарын 19

100m USD хожсон баримтаа үзүүлж энэ бүх хардлагыг хаах хэрэгтэй

0  |  0
059(64.119.29.144) 2023 оны 04 сарын 19

khamag dans...albanii pasportoo khaalgakhaar gadaadad amidarch chadakhgui sh dee...tolboriin chadvargui bolokh tul Mongoldoo irekhees yakhav dee...nekh ukhamsraaraa irsen aytai tenegtddeg bna sh dee...ta nariin omkhiirokh khuuriig Mongoloos mini oor daakh gazar bkhgui sh dee...khuur chini khariin orond uldlee ch suns chini amrakhgui ... zov yavbal zoolon zoolon zambuulin sh dee medrelee

0  |  0
Зочин(66.181.182.20) 2023 оны 04 сарын 19

Цэгээ мэдэхгүй тэнгэрт хөөрсөн хулгайч, Цагаа болохоор гэнэт унанаа гэж

0  |  0
Иргэн(192.82.75.184) 2023 оны 04 сарын 19

Одоо нүүрсний хулгайч биш болсон.Хийсэн хэргээ наймаалсан.

0  |  0
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 19

зөв дөө

0  |  0
Top