Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 албан тушаалтныг чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн байна. Үүнээс 183 байгууллага нь ямар нэгэн төрлийн зөрчилгүй. Харин 1163 байгууллагаас тодорхой зөрчил, асуудалтай байгаа талаар тайлангаа ирүүлсэн байна. Нийт 4220 зөрчил байгаагаа ирүүлсэн. Үүнээс чөлөөлсөн албан тушаалтны тоо 187, сахилгын арга хэмжээ авсан 27 байна. Үлдсэн 3834 зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар бүрэн мэдээллээ ирүүлээгүй байна" гэсэн мэдээлэл өглөө. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ!
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш(103.242.47.142) 2023 оны 04 сарын 19

Тайлбар тайлан мэдүүлэг гэдэг чинь бичиг шал худлаа Баянхонгор аймгийн боловсролын дарга бүсгүй ЗДТГ-Т дарга байсан архи ууж байгаад халагдсан нөхөр одоо болохоор шалшалт өгөөгүй гээд байгаа угаасаа шалгуур үзүүлэлтэнд тохирохгүй байсан Нам л томилсон Болосролын газар олон жил ажиллсан мэргэжилтэнгүүд байдаг Тэдний яагаад

0  |  0
багш(103.242.47.142) 2023 оны 04 сарын 19

Хууль зөрчиж томилогдсон даргаа нараа халж чадахгүй боло томилсон этгээдийг халах хэрэгтэй Дарга нарын томиллогоог иа нар яач \\ич чапахгү хэдэн хүрэлцээ муутай хөдөөгийн багш эмч төрийн албан хаагчид л хамаатай шиидвэр юм уу

0  |  0
zo(192.82.65.146) 2023 оны 04 сарын 19

хүн олдохгүй тусвийн байгууллагуудад тэтгэврийн хүн л ажиллуулж байна шүү дээ. энийгээ шийдээгүй байж худлаас сүржигнээд. төрийн албанд нь ч цалингүй, нургууаа авахуулсан морь шиг болсон тул ажиллах хүн байхгүй чадавтай нь бүгд гарсан шдээ

0  |  0
зочид(202.21.97.90) 2023 оны 04 сарын 19

сөхийн хүчирхийлэл сөхийн мафи бий болсон шүү шинээр удирдах зөвлөл гээд ажлыг нь авах шинэчлэх гэхээр хаалгаа тавихгүй утсаа салгаад арайч дээ дээд зөвлөл гэдэг нь огт хэрэггүй

0  |  0
зочид(202.21.97.90) 2023 оны 04 сарын 19

гаалийн байгууллага бол гэр бүлийн үүр болсон

0  |  0
зочид(202.21.97.90) 2023 оны 04 сарын 19

амараа дарга сайн байна

0  |  0
Top