Ж.Таныг "Оюу Толгой"-н Монголын талын ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн  (2023.04.19) хуралдаанаас Жамбалдоржийн Таныг "Оюу Толгой" ХХК-ийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.

"Оюу толгой" ХХК-ийн гишүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт энэхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд ийн 1989 онд төрсөн залуу боловсон хүчнийг ажиллуулахаар санал болгожээ.


ЖАМБАЛДОРЖИЙН ТАНА
 

Боловсрол:
 

  • 2007 онд АНУ-ын Юта мужчин Васач Академи бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
     
  • 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
     
  • 2016 онд Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
     
  • 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.
     

Ажлын түүх:
 

  • 2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
     
  • 2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
     
  • 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.197) 2023 оны 04 сарын 26

Монгол охин,сайн яваа зорилго тэмүүлэлтэй Монгол бүсгүйдээ амжилт хүсье.Багабанди шиг үр ашиггүй бүү ажиллаарай.Монголынхоо ашигыг нэмэгдүүлж гэрээнд өөрчлөлт оруулахад ийм боловсролтой хүн хичээн зүтгэнэгэж итгэж бна

0  |  0
Тусгаар тогтнол(118.221.209.8) 2023 оны 04 сарын 25

Би даэд боловсролтой би дарга болмоор байна яагаад хятадуудаар дарга хийлгээд байна энэ засаг их сэжигтэй

0  |  0
Монголхүү(118.221.209.8) 2023 оны 04 сарын 25

Энэ хужаа хятдын тагнуул байна. Монголд төрж өсөөгүй монгол хүн биш. Ийм юм дарга болж байхад эсэргүүцээч малууд аа дундаасаа сонгоёо\n\n\n

0  |  0
Саруул (66.181.168.8) 2023 оны 04 сарын 19

Өөр тавчихмаар зураг олдоогүй юм байх даа\n

0  |  0
Top