Дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д одоогоор Монголоос цор ганцаар зодоглож буй зоригтой, золбоотой аавын хүү, эр бяр заан тулалдаж байгаа тамирчин бол “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл билээ.
Тэрбээр ээлжит тулаанаа энэ сарын 23-ны өглөө 04.00 цагт хийнэ.
Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох том зорилготой. Монголын холимог тулааны урлагийг дэлхийн хэмжээнд хүргэн хөгжүүлэх, монгол тамирчдыг дэлхийд таниулж амжилтад хүргэхийн төлөө яваа нэгэн. Монголчууд цөөхөн хэдий ч дэлхийн дэвжээнд гарахаараа хэдэн тэрбум хүнээс шалгарсан гайхам хүчтэнгүүдтэй өрсөлдөн, ялж, төрийн дууллаа эгшиглүүлж чаддаг ард түмэн. Тийм болохоор дэлхийн долоон тэрбум гаруй хүнээс шалгарч UFC-д хүч үзэж буй олон орны шилдгүүдтэй өрсөлдөж буй Данаагийн Батгэрэлийгээ дэмжээрэй, монголчууд аа.
Ойрын үед та бидний огшиж үзэх, “Талын шуурга”-ыгаа дэмжиж, Ази тивээс АНУ-ын Лас Вегас хүртэл шуурч дэмжих тулаан ирэх ням гарагт шүү. UFC-ийн дүрэмд тухайн тамирчны дагагчдын тоо, аль улсаас байгаа зэргийг гаргадаг. Монголчууд гурван сая гаруйхан ч гэлээ цахим орчинд хамгийн идэвхтэй улс, тамирчнаа дэмждэг, бахархдаг гэдгээ харуулж, Данаагийн Батгэрэлийгээ бүх талаар дэмжээрэй.
Түүний фээсбүүк, инстаграм хуудсыг дагаж, тулааны талаарх шинэ мэдээ, мэдээлэл, тэмцээний шууд бичлэгийг үзээрэй.
Сэтгэгдэл ( 3 )
Амжилт.Бурхан ивээг.
Хэрэг байна уу? Энд тэртэй тэргүй хавсрага тавиад арай л гэж байхад.
amjilt husiya. Gehdee barilddag huntei sain orsoldono gej itgehgyu bn aa