Шүүхээс Амайд ЦАГДАН ХОРИХ арга хэмжээ авлаа

2023 оны 04 сарын 21

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан /шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/  үндэслэлээр Ж.Золбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.197) 2023 оны 04 сарын 22

Ego ni het ihdeed bie ee toohood buruu zamaar budaa teegeed ehleh um

0  |  0
Zochin(202.126.90.16) 2023 оны 04 сарын 21

Bie muutai zaluu gesen,hund hor noloo hiigeegui bol,horih shaardlaga bnu..

0  |  0
Манлай(51.79.223.146) 2023 оны 04 сарын 21

Монголчууд хүний мууд их дуртай болж дээ. Золбаярыг бүүр гэмт хэрэгтэн болгох гээд улайраад дайрчих юмаа. Сая яруу найрагч Хуланг яалаа.

0  |  0
zzzz(66.181.178.39) 2023 оны 04 сарын 21

iim daldaganasan zaluus bainaa,

2  |  0
Top