Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижууллаа

2023 оны 04 сарын 21

Тужийн нарсны Байгалийн цогцолборт газрын Ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтыг тогтоох ажлын хүрээнд Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгалаа.

Экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижуулав. Нарны зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг байршууллаа. Мөн ажиглах цамхгийн орчны бүсийн хогийг цэвэрлэж, ариутган устгал хийв.

Орчны бүсийн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчидтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байгаль хамгаалагчид болон идэвхтэн байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа байнгын хяналт тавин, урин дулааны улирлыг угтан шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(124.158.67.29) 2023 оны 04 сарын 21

тужийн нарсыг огтолж хятадруу зөөсөн БО-ны сайдасан Барс болдыг баривчлах нь гэж яригдаад байсан юу болсон бэ Барсболд Дашийн Бямбасүрэн,”ХЭТ”-ийн Гантөмөр нар нэг хармаантай нарсны мөнгийг хувааж авцгаасан

0  |  0
Top