"Шилэн төр, цахим шилжилтэд" Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна

2023 оны 04 сарын 22

ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байна.

Энэ удаад (2023.04.22) Сүхбаатар дүүргийн 1, 2-р хорооны иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байна.

Авлигын эсрэг "5Ш" ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж, ЦХХХЯ-аас болон НЗДТГ-аас авч хэрэгжүүлж бодлого, арга хэмжээг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн зорилго бөгөөд иргэд олон нийтийн дэмжлэг оролцоо бодит үр дүнд хүрэхэд хамгийн чухал дэмжлэг тул биечилж уулзаж, мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.176.48) 2023 оны 04 сарын 22

sebu aralin gishun monh-orgil irlee shono.

0  |  0
Top