Тэшиг сумын Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 23

“Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2023” арга хэмжээ Тэшиг суманд 200 гаруй малчин эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулагдлаа.

Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир, Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх тэргүүтэй сумын удирдлагууд оролцож, буянт мал сүргээ нутаг усандаа өсгөн төлжүүлж буй малчин түмэндээ амжилт хүслээ.

Зөвлөгөөний үеэр аймгийн Хөгжимт жүжгийн драмын театрын уран бүтээлчид нутгийн зон олонд урлагийн тоглолтоо толилуулсан.

Мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө залуу халуун насаа зориулсан Тэшиг сумын уугуул, ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэн байшин, хашаатай болгохоор 12 сая төгрөгийн дэмжлэгийг Аймгийн Засаг даргын зүгээс үзүүллээ.

Жүгдэрийн Дугарсүрэн нь 1924 онд Тэшиг сумын Нуурт хэмээх газар төрж, бага залуу насандаа мал маллаж байгаад 21 насандаа 1945 оны  чөлөөлөх дайнд оролцож, 1949 онд цэргээс халагдаж ирсний дараа Эвлэлийн үүрийн хороон дарга хийж байгаад их гавьяаныхаа амралтанд гарсан ахмад дайчдын нэг юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top