Б.Баттөр Хятадын "Chery automobile" компанийн төлөөлөгч болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

 

Ангууч буюу Б.Баттөр Хятадын автомашин үйлдвэрлэгч "Chery automobile" компанийн албан ёсны нүүр царайгаар ажиллаж эхэлжээ.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд насан туршдаа Chery загварын автомашины хүссэн загвар, төрлийг унах эрхтэй болсон тэрээр энэ тухайгаа "2023 оны Шанхай олон улсын авто шоуны үеэр (Shanghai International Automobile Industry Exhibition) Чери автомобайл компани урьж оролцуулан, албан ёсоор хамтран ажиллах амбассадор болох гэрээнд гарын үсэг зурлаа.

Миний хувьд хятадын зах зээл рүү орох, өөрийгөө дэлхий дахинд таниулах маш олон том боломжууд нээгдэж байна. Мөн насан туршдаа Чери авто машины хүссэн загвар төрлийг сонгон унах эрхийг авсандаа туйлын их баяртай байна" гэжээ. 

"Ододтой бүжиглэе" шоуны үеэр олон бүсгүйчүүдийн зүрхийг булаасан тэрээр хэдхэн хоногийн өмнө аав болох гэж буйгаа зарласан.

Салбар бүрт хүч үзэж, авхаалжтай, авьяастай нэгэн гэдгээ батлан харуулсаар буй Ангууч дэлхийд нэрээ тамгалах мөрөөдлөө алхам алхмаар биелүүлсээр явна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.97) 2025 оны 03 сарын 13

зүтгэлтэй сайн залуу юмаа амжилт хүсьсе

2  |  0
Зочин(202.9.40.179) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе, сайхан мэдээ

2  |  0
Zochin(104.151.94.39) 2025 оны 03 сарын 13

Jaahan judaggui zodoon ch mon shiv dee..

1  |  0
Suvdaa(84.241.192.54) 2025 оны 03 сарын 13

Yasan saihan medee we haluun bayr hurgey. Ushuu ih amjilt eruul mend erch huch saihan buhniig husie.

3  |  1
hh(66.181.181.179) 2025 оны 03 сарын 13

bugs sain doloovol

3  |  7
(103.212.116.69) 2025 оны 03 сарын 13

HYATADDUUDIN ER JOMBOGO

3  |  10
зочин(66.181.176.251) 2025 оны 03 сарын 13

Хүсэл тэмүүлэлтэй, спортлог бас явъяаслаг хүүдээ зорилгоо биелүүлэхэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!!!

11  |  2
Баярцогт Мэндбаяр(66.181.161.221) 2025 оны 03 сарын 13

бүгдийг л бараг чадах юмаа Амжилт хүсье

8  |  1
Top