“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ долоо хоногийн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Соёлын төв өргөөний байранд болох товтой байна.
Энэ хурлаар ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн. Ер нь бол хэлэлцэж, шийдвэрлэхээр албан ёсоор тодорхойлсон 6 асуудал бийг тодотгоё. Тухайлбал:
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь энэ сарын 10-нд байхаар тогтсон байсан. Тэгэхээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хэн саналын эрхтэй оролцох боломжтой вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан байдаг.
Тэгэхээр баасан гарагт болох хурлаар гарах шийдвэрүүд нь Засгийн газрын бодлогын хүрээнд гарах юм.
Ногдол ашгийн тухайд ТУЗ-ийн 10 гишүүний гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Тэгэхээр дараах нэр бүхий гишүүд компанийн өнгөрсөн жилийн ашиг болох 1.3 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон тараах уу, эсвэл ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдгийг урьдчилсан байдлаар шийдвэрлэж, саналаа оруулж ирэх нь.
Сэтгэгдэл ( 8 )
1072мөнгийг оруулаачээ ямар сонин юмбэ\n\n
ногдол ашгаа бүтнээр нь авий. өөрсдийнхөө тдсэн мөнгөөр үйлдвэрээ барь
Noogdol ashgaa avii uildver bairj bna gej dahiaad mongo ideh gej bgaa ymuu ard tumendee ashgiig ni og avbmaar bna
noogdol ashigaa awmaar bna bvren bvteneerni
Эх орныхоо байгалийн хишгийг ард иргэд нь үнэ төлбөргүй авч болно биздээ ашгаа авья.
Noogdol ashgaa awi
Нэг л хулгайчийг сэгсрэхэд гараад ирэх мөнгө л дөө.
Хулгайчуудаасаа мөнгөө авч тэр үйлдвэрээ барь дандаа аод түмнээ тонон мөлжиж бхын