И Сын Ги болон И Да Ин нар дөрөвдүгээр сарын эхээр хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болсон. Тэд хуримын бэлэгт ирсэн мөнгөө бүгдийг нь хандивлахаар болсон тухайгаа мэдээлсэн. Харин энэ удаад тэдний зочдодоо өгсөн бэлэг олны анхаарлыг татаад байна.
Олон нийтийн сүлжээнд нэгэн хүн тэдний хуриманд зочлон очихдоо ваар бэлгэнд авсан тухайгаа бичжээ. Тус ваарыг 40 жилийн турш энэ чиглэлээр ажиллаж буй алдартай ваарчин Бён Хүн урлажээ.
Хэдийгээр жижиг хэмжээтэй ч гэсэн уг ваарыг хийхэд багагүй хугацаа шаардагддаг байна. Тус ваарны үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч нэг нь ойролцоогоор 70.000 воноос эхэлдэг аж.
Уг вааранд хавсаргасан захидалд "Энэхүү вааранд байгаа цэцэгс үргэлж дэлгэрч байгаасай гэж хүсдэгийн нэгэн адилаар бид хоёрын ирээдүйг адисласанд баярлалаа. Бидний зүрх сэтгэлд үргэлж анхилуун үнэр тархаж, цэцэгс дэлгэрч байхын тулд бид сайхан амьдрах болно. Хүндэтгэсэн Сын Ги, Ра Ён" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )