Жүжигчин Им Чан Жон хувьцааны луйврын хэрэгт холбогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

 

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Им Чан Жон хувьцааны үнийг будлиантуулсан гэх хэрэгт нэр холбогдоод байна. Энэ сарын 25-ний өдөр JTBC саяхан огцом уналтад орсон зарим хувьцаа нь луйврын шинж чанартай байгаа тухай мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд хэдэн жилийн турш хувьцааны ханшыг удирдаж байсан тодорхой бүлэглэлийн тухай дурдсан байх бөгөөд хөрөнгө оруулагчдын дунд олны танил, алдартнууд байжээ. 

Эдгээр хүмүүс дунд жүжигчин Им Чан Жоны нэр байсан. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан агентлагт 3 тэрбум воноо зарцуулахын оронд хөрөнгө оруулалт хийжээ. Тэрээр 1.5 тэрбум воныг өөрийн брокерын дансанд байршуулж, үлдсэн 1.5 тэрбум воноор эхнэрийнхээ нэр дээр хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү 3 тэрбум вон сар хагасын хугацаанд 5.8 тэрбум болж өссөн байна. 

Гэсэн хэдий ч Им Чан Жун өөрийгөө ч мөн хохирогч хэмээн мэдүүлээд байна. Тэрээр уг хувьцаанд хөрөнгө оруулсан нь үнэн хэдий ч луйвар байсныг нь мэдээгүй хэмээжээ. 

Сөүлийн өмнөд дүүргийн прокурорын газраас хэрэгт холбогдсон 10 хүний гадаад зорчих эрхийг хориглож, эрчимтэй шалгах ажлыг эхлүүлээд байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top