Ш.Оргилыг Хөх хотод суух Консулаар томиллоо

2023 оны 04 сарын 26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ боллоо. Хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох санал гаргалаа.

Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон бол Батнямын Энхнямыг Монгол Улсаад Бүгд найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Шархүүгийн Оргилыг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий Консулаар томиллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.158) 2023 оны 04 сарын 26

Нөгөө өвдөж хавдаад байсан хүн консул болчихож байгаа юм уу

0  |  0
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 26

эрүүгийн хэрэг яасан вэ хөө

1  |  0
Зочин(202.126.90.73) 2023 оны 04 сарын 26

Аймгийн засаг байсан гар дипломат албанд тэнцэж л байгаа юм байх даа, энгийн иргэдийг нохой мэт үздэг ийм гарууд яаж гаднын оронд иргэдийн эрх ашгийг хамгаалах юм бол

0  |  0
Top