Ким Кардашъяан "хуульч" болохын тулд реалити шоугаа орхих уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

 

Реалити шоуны од Ким Кардашъяан бүтэн цагаар хуульч хийж эхэлбэл реалити шоугаа орхих болно гэдгээ ярьжээ.

Энэ жил 42 нас хүрч байгаа тэрээр АНУ-ын шоронгийн систем дэх шударга бус явдлыг ихээр шүүмжилдэг нэгэн. Үүний эсрэг тэмцэх нь түүний амьдралын хамгийн утга учиртай ажил байх болно хэмээн тэрээр дурджээ. 

 

 

Хуульч болохоор шийдсэн нь түүний нүдийг нээсэн алхам болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт эгч Клое Кардашъяаныг шоронд аваачин нөхцөл байдалтай танилцуулсан тэрээр Клоед ч мөн энэ үйл явдал чухал нөлөө үзүүлсэн гэжээ. 

Ким Кардашъяан 2007 оноос хойш реалити шоуны 20 улиралд оролцсон. 2017 онд тэрээр хар тамхины хэргээр 1996 оноос хойш хоригдож буй 67 настай Алис Мэри Жонсон гэх эмэгтэйн эрхийг хамгаалахын төлөө тэмцэх ажлаа эхлүүлсэн. Түүнийг шоронгоос гаргахын тулд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамптай хүртэл уулзалт хийж байсан Ким 2018 онд Жонсонг суллуулж чаджээ. 

 

 

Үүнээс хойш Ким хэд хэдэн яллагдагчийг өмгөөлөх ажил хийсэн. 2019 оноос эхлэн хуульч мэргэжлээр суралцаж эхэлсэн тэрээр 2025 оны хоёрдугаар сард хуульчийн мэргэжлийн шалгалт өгөхөөр төлөвлөж байгаагаа ярьжээ. Хэрэв тэр шалгалтандаа тэнцвэл реалити шоугаа орхиж бүтэн цагаар хуульчийн ажил хийж эхлэх ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.2) 2023 оны 04 сарын 30

Сайхан орчуулгатай мэдээ бна

0  |  0
Top