ЗУЛ I Хойд насандаа дахиад хөгжимчин болж төрнө

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

ХХ зууны Зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Бадамын Цолмон 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Гартаа цохиур атгаж төрсөн мэт гарамгай бөмбөрчин Б.Цолмон 44 жилийн турш "Соёл Эрдэнэ" хамтлагаар овогложээ. Хамтлагийнхаа хэмнэлийг энэ хугацаанд гартаа атгаж явсан тэрээр бөмбөрөө илээд үнсдэг байсан гэдэг.  

"Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайхан түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн бичсэн дурсамж бичвэртээ "Хойд насандаа Цоомоо нь бас л хөгжимчин болж төрнө биз. Гэхдээ би лимбэчин болж төрнө. Энэ насных шиг бөмбөр зөөж, хураана гэхгүй амар. Дөрвөн мөч зэрэг ажиллаад байхгүй бүр гоё. Хармаанаасаа лимбээ гаргаад л үлээчихнэ. Тоглолт дуусгаад буцаагаад хармаалчихна. Ёстой амар тээ..." хэмээн ярьж байсныг онцолжээ.

Үүнээс түүний хөгжимд хэр хайртай нэгэн байсныг харж болно. 

Хүчирхэг бөмбөр хөгжмийн даруухан домог Бадамын Цолмон агсны амьдралын дүрэм, амьд ахуйдаа хэлсэн үг, дурсамжаас түүвэрлэн хүргэе. 

 

 

"Уг нь бол Би Бадамын Цолмон, гэхдээ намайг хүмүүс “Соёл-Эрдэнэ”-ийн Цолмон л гэдэг. Би чинь бөмбөрөө илээд үнсдэг юм шүү дээ" 

 

 

"Бөмбөрийг дотоод мэдрэмж сайтай, юмыг хурдан тусгаж авдаг, авьяастай хүн л тоглож чаддаг"

 

 

"Чингис хаан гартаа нөж атгаж мэндэлсэн бол Цоомоо гартаа цохиур атгаж төрсөн" гэж "Харанга"-ын Чука надад зориулж шүлэг бичсэн байсан. Магадгүй шүү...
 


"Бурхан хэрвээ надад сайхан хоолой заяасан бол би бөмбөрөө цохиод л дуулах байсан байх" 

 

 

"Нэгэнт өөрөө дурласан зүйлдээ үнэнч байх хэрэгтэй гэж хэлдэг юм. Би олон авьяастай хүмүүсийг мэднэ. Хоёр нийгэм солигдох үед хүн хөгжим сонирхох нь битгий хэл, худалдан авах чадвар доройтсон үе байсан. Олон сайхан авьяастай хүн гахай үүрээд ганзагын наймаа хөөгөөд явсныг би мэднэ. Аль ч хөгжим ялгаа байхгүй түүнийгээ хаяж л болохгүй" 

 

 

"Анд найзууд минь тэнгэрээс харж байгаа болохоор бид сайн явах ёстой гэсэн хатуу зорилго, чин зоригтой байдаг"

Б.ЦОЛМОН АГСНЫ ТЕЛЕВИЗИЙН АРХИВТ ҮЛДСЭН СҮҮЛИЙН ТОГЛОЛТООС 
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saruul(73.74.196.248) 2023 оны 04 сарын 28

Гүн эмгэнэл илэрхийдье. Ум маани бад мэ хум.

0  |  0
Нацагдорж(66.181.180.104) 2023 оны 04 сарын 28

Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Zochin(66.181.188.141) 2023 оны 04 сарын 28

Amgalan taivan noirs doo. And nohdiinhoo toloo unench bsan Tand talarhaj bna

7  |  0
Um(192.82.76.156) 2023 оны 04 сарын 29

Um ma ni bad me hum

5  |  1
З(192.82.75.195) 2023 оны 04 сарын 29

Хүндэт ах минь. Бурханы оронд тайван нойрсоорой.

6  |  0
Top