Тэ Яны эхнэртээ зориулан бичсэн дуу тэднийг эргэн нэгтгэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

 

"Big Bang" хамтлагийн гишүүн Тэ Ян хамгийн алдартай соло уран бүтээлүүдийнхээ нэг болох "Eyes, nose, lips" дуугаа эхнэртээ зориулан бичиж байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Өнөөг хүртэл тус дууг эхнэртээ зориулан бичсэн гэдгийг хэн ч таамаглаагүй байжээ. 

Одоогоос 8 жилийн өмнө дуучин Тэ Ян "1AM" хэмээх дууныхаа клипийг хийхээр яаравчилж байх үед гол дүрд тоглох эмэгтэй дутуу байв. Тэрээр найзынхаа зөвлөснөөр жүжигчин Мин Хё Ринд санал тавихад жүжигчин бүсгүй уриалгахан хүлээж авчээ. Талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд Мин Хё Ринийг хоолонд урьсан Тэ Ян хоорондоо сайн нийцэж байгаагаа ойлгон харилцаагаа гүнзгийрүүлэхээр шийджээ. 

Энэ тухайгаа Тэ Ян "Бидний яриа хоорондоо маш сайн нийцэж, сайн ойлголцож байсан. Тэр үед надад болзооны туршлага гэх зүйл байгаагүй учраас эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах тухайгаа мэдэхгүй байсан. Харин тэр эвгүй байдал үүсгэлгүйгээр бидний яриаг маш сайн хөтөлж байсан. Салах үед би түүнд дахин уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүнтэй уулзах тусам би улам бүр сайн болж байсан. Харилцаагаа цааш үргэлжлүүлж чадвал гэрлэх болно гэж дотроо бодсон" гэжээ. 

 

 

Тэд үерхэж эхэлсэн ч удалгүй хоёр тийш болжээ. Дуучин Тэ Ян дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлээд байсан бөгөөд завгүй цагийн хувиарын улмаас хосууд хоёр тийш болсон гэдэг. Дурлалт бүсгүйгээ санасан сэтгэлээ дуу болгон буулгасан тэрээр энэ үеэрээ "Eyes, nose, lips" хэмээх хит дуугаа зохиожээ. 

Энэ тухайгаа тэрээр "Одоо бодоход би болзож байсан туршлагагүй учраас яах ёстойгоо өөрөө ч мэдэхгүй байсан. Тэр маш их сэтгэлээр унасан байх. Тэр үед бид хоёр салсан л даа. Би түүнийг санасан сэтгэлээ шингээн "Eyes, nose, lips" дуугаа бичсэн" хэмээжээ. 

 

 

Энэхүү дууны ачаар тэр хоёр эргэн нийлж чаджээ. Бүх сэтгэлээ шингээн хийсэн тус дуу нь тэдний замыг эргэн нэгтгэсэн бөгөөд тус дууны клипэнд мөн эхнэр Мин Хё Рин нь тоглодог билээ. 

"Eyes, nose, lips" дууныхаа тухай Тэ Ян 2014 онд нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үедээ ярьсан байдаг. Тэрээр "Хайртай байсан ч хоёр тийш болсон хүндээ зориулсан" гэх товчхон хариулт өгч байжээ. Хосууд 2018 оны дөрөвдүгээр сард гэр үл болж, хуримаа хийжээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hsbeh(66.181.190.61) 2023 оны 05 сарын 01

Anhnaasaa l ehnertee zoriulj ehnern clipend toglosnig bugd medii shd balai um bichihiin gd zowlosn yohhh setguulch nadaas doloon door

4  |  0
Top