Сун Еэ Жин дэлгэцнээ эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

 

Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчин Сун Еэ Жин өнгөрөгч арваннэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тухайн оныхоо гуравдугаар сард жүжигчин Хён Бинтэй хуримаа хийсэн тэрээр амаржсанаас 5 сарын дараа уран бүтээлдээ эргэн оржээ. 

Тэрээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд өөрийн инстаграм хуудаснаа ажилдаа эргэн орсноо зарлан сурталчилгааны зураг авалтынхаа зурагнуудаас хуваалцжээ.

Зурагныхаа тайлбар хэсэгт Сун Еэ Жин "Бүгдээрээ уулзалгүй удаан хугацаа өнгөрчээ. Сайн байцгаана уу? Би төрснөөсөө хойш анх удаагаа зураг авалтад оролцлоо. Зүрх минь хурдан цохилж, зураг авалт маань аз жаргалаар дүүрэн болж өнгөрлөө. Та бүхэн минь хаврын улирлыг сайхан өнгөрүүлж, өдөр бүрийг эрүүл, жаргалтай өнгөрүүлнэ гэж найдаж байна" гэжээ.

Түүнийг кино дэлгэцнээс харах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шүтэн бишрэгчид нь түүнийг ийнхүү уран бүтээлдээ эргэн орж буйд нь баяр хүргэн, амжилт хүсжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.205) 2023 оны 04 сарын 30

Зиндаа энэ со Сондороосоо салбал таарна, ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ

0  |  0
Хар(176.166.205.186) 2023 оны 04 сарын 30

Танай сайт Солонгос жүжигчид сурталчилдаг аа болиоч. Зүлгүүрдчихсэн нүүртэй хүүхнүүд хараагүй хэн байх вэ дээ.

0  |  0
Top