Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл-10” наадмын ШИЛДГҮҮД шалгарлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

 

СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургуулийн анхны захирал, кино телевизийн найруулагч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын оюутны наадмыг 2008 онд тус сургуулиас санаачлан анх зохион байгуулж эхэлсэн. 2016 оноос 2 жилд нэг удаа зохион байгуулах шийдвэрийг зохион байгуулах хорооноос гаргаснаар 2016, 2018, 2021 онуудад амжилттай зохион байгуулсан билээ. "Анхны бүтээл"-ийн 10 дахь удаагийн наадмын шилдгүүдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд тодрууллаа.


            Медиа урлагийн чиглэлээр суралцаж буй олон улсын оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, хүсэл тэмүүллийг нь урамшуулан дэмжих зорилготой тус Анхны бүтээл 10 наадамд дотоодын их дээд сургуулиас 61 бүтээл, Польшоос 5, Оросоос 5 нийт 71 бүтээл иржээ.

Тус наадам нь хоёр шатны шалгаруулалттай бөгөөд салбартаа төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий шүүгчдийн баг бүтээлүүдийг үзэж, шалгаруулсан.

Эхний шатны шүүгчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс номинаци тус бүрд 5 бүтээлийг сонгон шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шүүгчид тус бүтээлүүдээс номинаци тус бүрд шилдэг 1 бүтээл болон шилдгийн шилдэг 1 бүтээлийг шалгарууллаа.

 

            Анхны бүтээл олон улсын оюутны наадмын шилдэг бүтээлүүд:

  • Best of best work  Шилдгийн шилдэг бүтээл 2023- “Нам гүм” СУИС-ийн РТМУС-ийн Зураглаачийн ангийн оюутан Г.Түмэнхүслэн
  • Best TV work Телевизийн шилдэг бүтээл  2023- “Self made” СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн 3-р курсийн оюутан “Агула” баг
  • Best Radio work  Радиогийн шилдэг бүтээл  2023- “Мартагдсан хэл” МУИС-ийн СЗОНХТ-ийн 4-р курсын оюутан Д. Дарамбазар
  • Best Short Film Шилдэг богино хэмжээний кино  2023- “Шукин” Польшийн Катовицийн кино урлагийн сургуулийн оюутан Каролина Белка
  • Best Photography multimedia  Шилдэг гэрэл зургийн мултимедиа бүтээл 2023- “ХАШ-АА” СУИС-ийн РТМУС-ийн Зураглаачийн 4-р курсийн оюутан И.Номин
  • Best Animation Шилдэг анимейшн бүтээл 2023- “Star nomads” СУИС-ийн РТМУС-ийн Дуу чимээний технологи, Медиа анимейшний ангийн оюутнуудын “Action Point” баг 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top