“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно.
Тэмцээн “А” 35-40 нас, “В” 41-45 нас, “C” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн таван насны ангилалд 55-62, 70, 78, 88, 100, 100-130 гэсэн тус бүр 6 жингийн ангилалд зохион байгуулагдана.
Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Спортын арга хэмжээний хувьд ямар ч ач холбогдолгүй эд, яах вэ оролцож байгаа улсын хувьд залуу насны дурсамжаа сэргээгээд гоё л байдаг байх