"Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү" цувралд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртсэн жүжигчин Пак Ын Бин шинэ киноны зураг авалтад оролцоод эхэлжээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний тоглож буй шинэ киноны зураг авалтын талбай руу 40 гаруй насны эр тоосго шидэж нэг хүнийг гэмтээсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэрэг дөрөвдүгээр сарын 26-ний өглөөний 03:00 цагийн орчимд болжээ. Зураг авалт Сөүлийн Жонно-гу хотод үргэлжилж байжээ. Гэтэл гэнэт зураг авалтын талбай руу тоосго унаж ирсэн бөгөөд нэг эмэгтэй ажилтан шархатсан байна.
Гэмт этгээд мөрдөн байцаалтын явцад "Зураг авалтын гэрэл, дуу чимээнээс болж унтаж чадахгүй байсан учраас ийм үйлдэл хийх болсон" хэмээн мэдүүлжээ. Шархатсан ажилтныг эмнэлэгт хүргэн, эмчилгээ хийлгүүлж эхэлсэн тухай эх сурвалжууд дурджээ.
Сэтгэгдэл ( 4 )
Манайд нэг маанаг богино хүрз бариад гарч ирсэн удаа бий байх аа.. Өглөө гимнастик хийж хүүхдүүд дээр - Унтуулсангүй - гэж уурлацан хүрзээ бариад хүүхдүүдийн дундуур сүлжиж яваад.
Зөв ш дээ. Хүн унтаж амарч байхад зураг авахд бхыхдах яахав дэн.
Өмхий кимчи нар нэгнээ ална уу ? Хядна уу ? Тоосго шиднэ үү ? Хэнд хамаатай юм бэ ??… мажийсан хүүрнүүд нэгээр л хорогдоно биз ..
Шархлаад байхдаа яахав дээ. Гэмтсэн гэвэл дээр биш үү. Сэтгүүлчид махчлан орчуулахдаа бас анхаарч байвал