ШҮГЭЛ I 15 жил үргэлжилсан ГАЗРЫН МАРГААНД анхаарч эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн газрын маргаантай холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн VIII хороонд ажиллалаа.

"Богд асар" ХХК 2007 онд төсөл сонгон шалгаруулах зарчмаар ХУД-ийн Х дугаар хороо (Одоогийн VIII хороо)-ны нутаг дэвсгэрт 25 га газрыг эзэмшиж, 2013 онд дуудлага худалдаагаар авсан бөгөөд хороо дахин хуваарилах явцад газар нь давхардан олгогдсон байна. 15 жил үргэлжилж буй газрын маргааны хүрээнд Ажлын хэсэгт гомдол ирүүлсэн байна.

Энэ дагуу ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, "Богд асар" компанийн төлөөлөлтэй уулзжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top