Кендалл Женнерийн "үслэг" хослол

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

 

Супер модель Кендалл Женнер өнгөрсөн бямба гарагт Нью Йорк хотын алдарт Carbone-д Bad Bunny-тай болзжээ. 

Болзоонд ирэхдээ нэвт гэрэлтдэг торон майк болон үслэг мини юпка, үслэг урт түрийтэй гуталтай ирсэн тэрээр эрс тэрс байдлыг илэрхийлжээ.

Кендалл Женнерийн хувьд өнөө цагийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг. Түүний богино юпка болон урт түрийтэй өндөр өсгийт нь 2000 оныг санагдуулам загвартай байх бөгөөд энэ төрлийн хувцаслалт энэ хавар, зуны чиг хандлагыг тодорхойлж ч мэдэх нь ээ. 

Кендалл Женнер болон Bad Bunny нар өнгөрсөн хоёрдугаар сард Беверли Хиллс дэх нэгэн ресторанаас хамтдаа гарч яваад папарацичдын дуранд өртсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа хамтдаа яваа харагдсан тэд хөгжмийн хамгийн том наадам болох Coachella-д мөн хамтдаа иржээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(103.57.93.158) 2023 оны 05 сарын 01

tseejniihan yag dund n bga yum yu ve?

0  |  0
Top