Шилэн индекс I Орхон, Булган аймгууд тэргүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

Засгийн газрын "5Ш" ажиллагааны нэг болох "Шилэн ажиллагаа"-ны хүрээнд аймаг, дүүрэг, яамдын ил тод байдлын үнэлгээг хийж байгаа. 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар ил тод байдлын үнэлгээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)-наас танилцуулахад Сангийн яам тэргүүлж, Архангай аймаг сүүл мушгижээ. 

Шилэн индекс (2023.05.01-ний байдлаар)
 

Сангийн яам 100%, УУХҮЯ 98,83%, БОАЖЯ 98,59%-иар мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр тэргүүллээ.

Төрийн захиргааны байгууллагуудаас Татварын ерөнхий газар 100% авсан бол Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18%, Архивын ерөнхий газар 84.72% -ийн үнэлгээ авчээ.

Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 94.38%, Булганы ЗДТГ 73.01%, Хэнтийн ЗДТГ 69.89% -ийн үнэлгээ авсан нь бусдаас өндөр үзүүлэлт болж байна.

Харин Архангай аймгийн ЗДТГ цахим хуудас нь огт ажиллахгүй, хууль зөрчсөөр байна.

Дүүргүүдийн ил тод байдал яам, агентлагтай харьцуулахад доогуур байгаа бөгөөд Багануур 76.05%, Баянгол дүүрэг 74.64%, Хан-Уул дүүрэг 67.60% -иар тэргүүлсэн бол. Багахангай 43.66%, Сүхбаатар 43.05% дүүрэг хамгийн бага үнэлгээгээр сүүл мушгижээ.

ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарлаж байна.

Төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох хурд өсч, яамдын дундаж үнэлгээ өнгөрсөн 7 хоногт 88% байсан бол 5-р сарын 1-ний байдлаар 90% болсон байна. Агентлагуудынх 56.05%-иас 60.43%, аймгийн ЗДТГ-уудын дундаж нь 48.87%-иас 52.53% болж тус тус өсчээ.

“Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших хугацаанд shilen.gov.mn-д 32 мянга 417 мөр өгөгдөл байршаад байна. 

Ил тод мэдээллийн багтаамж нэмэгдэхийн хэрээр иргэд мэдэх эрхээ эдэлж, Авлигын эсрэг 5Ш ажиллагаанд жинтэй нөлөөлнө гэдгийг албаныхан онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top